Монголын сайхан байгалийг мал сүйтгэх, нинжа сүйтгэх хоёрт чанарын ялгаа алга

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 07 ・ 8
 

Сүүлийн хэдэн жил "нинжа" нарын тухай ярих болсон. Тэд хууль бусаар, гар аргаар олборлолт явуулан байгаль дэлхийг сүйтгэж байгаа. Ядаж байхад алт байгалийн хамгийн үзэсгэлэнтэй газар байх юм. Хаана л ус мөрөн урсаж, гол горхи шуугьж байна тэнд алттай байх нь бишгүй. Нуур цөөрмөөр хүрээлэгдсэн, ой мод шуугьсан байгалийн үзэсгэлэнт газар ихэнхдээ алттай байдаг. Гэвч тиймэрхүү газрыг сүүлийн хэдэн жил "нинжа" нар там болгон хувиргаж байгаа. Хэдхэн жилийн өмнө байгалийнх нь сайхныг биширч дуу алдаж байсан газраа эргээд очиход нүд халтирмаар болсон байх нь бий. Яг үүнтэй ижил хаана гол горхи, нуур цөөрөм байна тэнд мал битүү шавчихсан байдаг.

Уг нь зуны орой нар жаргахын алдад голын эргээр сүрэг мал багширсан байхыг хараад сэтгэл хөдөлдөг байлаа. Монголын унаган байгаль, баялаг гэдэг чинь л энэ шүү дээ гэж эрхгүй сэтгэлд буун сайхан санагддаг байв. Ер нь иймэрхүү дүр зураг харсан ямар ч монгол хүн өөрийн эрхгүй огшиж эх сайхан нутгаараа бахархдаг биз. Зуны дэлгэр цагт ийм дүр төрхийг л олж харах гэж хөдөө нутгийг зорьдог. Харин сүүлийн үед нуур, голын эрэг дагуу багшралдан бэлчиж буй мал сүргийг хараад дэндүү харам санагдах болж. Дэлхийн цаг уур өөрчлөгдөж хаа сайгүй ган гачиг болж буй. Ийм үед нуур, цөөрөм ширгэн алга болж байна. Хүн төрөлхтөн байгалийн үзэсгэлэнг бие биеэсээ нуун харамлаж байхад Монголын хамгийн сайхан байгальтай газар малын хөлд сүйдэж байгаа нь хайран санагдаад байх юм. Жижиг цөөрмийн дэргэд адуун сүрэг өдөржин бөөгнөрч байгаад оройн сэрүүнд бэлчээрлэж явсан хойно тэнд юу үлддэг билээ дээ. Хөл тавихын аргагүй битүү адууны хомоол, шээсэнд дарагдсан байдаг.

Дэргэд нь суугаад байгалийн сайхныг бахдах аргагүй болгочихдог. Түүнтэй яг ижил малчин айлын зуслан хавьд амрах аргагүй болно. Малчид бас л хамгийн гоё модтой, гол горхитой газар очоод

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 08/

    Монголчууд хэзээ ч малаа хажиглаж байсангүй. Мал бол өөрөө эргэлтэнд орж нөхөгддөг зүйл шүү дээ. Харин газрын доорх баялаг хэзээ ч нөхөгдөхгүй. Иймд эртнээс нааш газрын баялагт хүрсэн хүнийг эх орноосоо урвасан гэж үзэж цааж оноож байв.

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 08/

    Энэ лалар лав Монгол хүн бишээ Аргал хомоолоос малаас сэжиглэнэ Өтөг бууцнаас сэжиглэнэ. Малыг голоос нуурнаас услуулахгүй ч гэх шиг Эрүүл биш сэтгэхүйтэй нөхөр байна

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 08/

    чингэс хааны тер л хэрэгтей уе болоод байна даа яахав ээ тумен олон минээ,,

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 08/

    мал нижаад биш малтай адил их хурал засагт байгаа гахайнууд шдээ олигтойхон эх оронч бол ингэхгуй шдее сонгуул гэж нэг луйвараа яахийм бэ. ард тумээн байлдаж тэмцэхээс еер замгуй болох нь шиг байнадаа нэг хэсэг хуний урс л золионд.....

    Хариулах
  • хрсрхарха / 2016 05 сар 07/

    рхарарха

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 07/

    Энэ хүн аргалын утаа үнэрлэж үзсэн болов уу? Дулаарал хүн буруу үйл ажилгаанаас болсон

    Хариулах
  • magnai / 2016 05 сар 07/

    Chanariin yalgaa-(mal hvrz barihgvi, ta vzeg barij)-(mal alt idehgvi, ta mah idne)-(mal bairgvi, ta bairtai)..gm..........

    Хариулах
  • magnai / 2016 05 сар 07/

    Zaluu.mn ee iim teneg hvnii niitleliig bitgii oruulj bai. Odor bvr tanai medeeg unshdagaa. Tanaihaas unshij bsan hamgiin utaggvi medee bnaa.

    Хариулах