Цаг агаарын мэдээ

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 05 сар 09

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай,Төв, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 2016 оны 05 дугаар сарын 10-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, Баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:

Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

Сэрүүсч 13-15 градус дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх