Урлаг
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 05 сар 11
・ 2
Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид болох МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолтоо өнгөрөгч аравдугаар сард “Монгол бөхийн өргөө”-нд хийж, тасалбарын эрэлттэйгээр дуулиан шуугиантайгаар тоглолтоо өндөрлүүлсэн билээ. Тэгвэл эрхэм уран бүтээлчид маань маш том баярт мэдээгээ фенүүддээ дуулгаж "Хайрын тэнгэр диваажин" тоглолтоо "Эх үрсийн баяр"-т зориулан 5 дугаар сарын 23-ны өдөр урьд өмнө нь шоу урлагийн ертөнцөд байгаагүй сюрпризтэйгээр зохион байгуулах гэж байна. Тодруулбал тоглолтонд ирсэн үзэгчдээс азтай нэг үзэгчийг тодруулж "Алтан Сан" хорооллын 2 өрөө байрны урьдчилгаа 30% буюу 25.800.000 төгрөгтэй тэнцэх эрхийн бичгийг тоглолтын тайзнаа шууд гардуулах юм байна.
Энэ дашрамд дуулгахад эрхэм уран бүтээлчид маань өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан энэхүү сюрпризээ зарласан бөгөөд тоглолтонд ирсэн үзэгч бүр бичиг баримттайгаа ирэхийг сануулсан юм. Ийнхүү авъяаслаг уран бүтээлчдийн хамтарсан "Хайрын тэнгэр диваажин" тоглолт энэ сарын 23-ны өдөр 19:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд ганцхан удаа болох бөгөөд эрхэм үзэгчид та бүхнийг хүрэлцэн ирж нэгэн үдшийг гайхалтай өнгөрөөхийн зэрэгцээ азтан болохыг ерөөж байна.
Ингээд та бүхэндээ тоглолтын азтай үзэгчийн супер шагнал болох 2 өрөө байрны 30%-ийг
бэлэглэх "Алтан сан хороолол"-ын товч танилцуулгыг хүргэе.
www.URLAG.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.