13-15 градус дулаан

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 05 сар 12

Малчид, иргэд, зорчигч, тээвэрчдийн анхааралд:

   Өнөөдөр баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 2016 оны 05 дугаар сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд  15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говь болон говь, зүүн зүгийн нутгаар 19-24 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна.

13-15 градус дулаан байна.   


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх