Ашгүй, торгуулийн давхардлыг арилгах нь

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 05 сар 13 ・ 6
 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш жолооч нар маш өндөр торгууль төлдөг болсон. Нэг талаараа энэ хуулийн төсөл зөв. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш зам тээврийн зөрчил, осол аваар харьцангуй багассан.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хэнэггүй нөхдийн тоо ч багасч байгаа.

Энэ бол Замын хөдөлгөөний хууль гарсны нэг сайн тал. Угаасаа монголчуудад жаахан хатуухан хууль хэрэгтэй. Тэгж байж л дүрэм журмаа баримталж, хуулиа дагаж мөрдөх байх. Гэхдээ одоо хэрэгжиж байгаа Замын хөдөлгөөний хуулийн дагуу олон торгууль, шийтгэл давхардаад байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тэргүүтэй хүмүүс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн бариад байгаа.

Мөн УИХ-аар хэлэлцэхээр болсон. Бараг өөрчлөлтийг баталчих байх. Х.Тэмүүжин гишүүний тайлбарласнаар   Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.2.4 дэх заалтад зааснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар заасан нь баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулах эсэхэд тодорхойгүй байдал үүссэн.

Захиргааны зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, хэрэглэх үүднээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа аж.  Мөн өөр ч нөхцөл байдал бий талаар тэрбээр Хууль зүйн байнгын хорооны хуралд оролцохдоо тайлбарлаж байсан. Гэхдээ энгийнээр хэлбэл, өнөөдөр торгуулиуд давхцаад байгаа юм. Тухайлбал, иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодлоо гэж бодъё. Тэгвэл цагдаа түүний эрхийг хасна, мөнгөн торгууль ногдуулна.  Авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд цагдаа зогсоогоод торгочихдог.

Гэтэл камерт бичигдсэн байвал гэрийнх нь хаягаар, шуудангаар торгууль очдог тохиолдол ч бас байгаа. Ерөнхийдөө хамгийн нийтлэг давхардаж байгаа торгууль нь мөнгөөр торгочихсон мөртлөө зөрчлийн оноог нь хасч байгаа явдал. Мэдээж тухайн жолооч зөрчил гаргасан бол торгууль шийтгэлээ хүлээх л ёстой, хуулийн дагуу. Тиймдээ ч мөнгөн торгуулиа төлнө.

Гэтэл дээрээс нь нэмээд зөрчлийн оноог хасаад байхаар давхар торгууль болно шүү дээ. Ингэж болохгүй л дээ. Улсад мөнгө хэрэгтэй. Дээрээс нь иргэдийг эдийн засгаар нь “дарамталж” дүрэм мөрддөг болгох нь илүү үр дүнтэй гэж үзвэл зөрчлийн оноо хасдаг балай тогтолцоогоо хасаад хаячих хэрэгтэй. Эсвэл мөнгөөр торгохгүй, оноог хасдаг байя. Дүрмээ биелүүлэхгүй байгаа нөхдүүдийн зөрчлийн оноо хурдан хасагдаж дуусаад, машин жолоодох эрхээ хасуулна биз, амар зүгээр. Ингэж л давхардлыг нь арилгах хэрэгтэй байгаа юм.

Тэгэхгүй бол бас арай дэндэж байна аа.  Хоёр, гурван удаа санаатай, санаандгүй зөрчил гаргачихлаа гэхэд мөнгөөрөө ч, оноогоор ч торгуулиад байгаа юм. Энэ давхардлыг болоод өөр олон зүйлийг тодорхой болгох өөрчлөлтүүд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орох нь. Ороосой ч гэж хүсч байна. Жонхуурсан заалтуудыг нь жаахан засч, сайжруулахгүй бол машин унаж байгаа хүн бүр арай дэндүү хохироод байсан юм.
 
mminfo.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 14/

    нэг бол эрх хасах нэг бол торгох хэрэгтэй согтуу дээр ч гэсэн

    Хариулах
  • Батаа / 2016 05 сар 14/

    АН ард түмний хармаа их ухаж байна 4000 төгрөг байсан бууны татвар 30000 боллоо тэгээд дээшилсэн юм хаанаэ байна

    Хариулах
  • zochin / 2016 05 сар 13/

    zam teeberiin osol bolhod 2 joloochoos onoo hasaad bna geed humuus tsagdaa duudahaasaa tohiroh sonirhol ihssej baih shig hen buruutaigaas ni hasaj boldoggui ym uu.tsagdaa duudahgui bol daatgal abahgui tegheer tsaaguuraa neg no bna uu gej bodoh daatgaliihan 50%50 bol mongo olgodoggui bas gajig tsagda

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 13/

    Нэг санал хэлмээр байна аа энэ дугуйтай хүмүүс ямар ч дүрэмгүй замын хөдөлгөөнд оролцох юм аа. Дугуйтай хүмүүс хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцохдоо ямар ч малгай энэ тэр өмсөөгүй машин руу орчих гээд их хэцүү байдаг үүнийг яаж хөдөлгөөнд оролцох талаар нь ТВ-ээр ярьж хэлж өгвөл сайн байна. Машины ха

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 13/

    торгууль байх нь зөв, дүрэм зөрчиж байгаа эсвэл согтуу жолооч нарт торгоод бас оноог нь хасах нь зөв. ялангуяа согтуугаар машин барьж байгаа бол бүр эрхийг нь хасах хэрэгтэй. одоо нэг үеэ бодвол дүрмээ их барьдаг болсон, ингэж байж л цэгцэрнэ

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 13/

    torguul arai dehdej b.ha ajil oldohgui bid tiim bayh uimuu ai

    Хариулах