Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 05 сар 16
・ 16

Монгол ньюс мэдээллийн төвд Баянгол дүүргийн МАХН-ын дэд дарга Д.Батмөнх болон МАХН-ын гишүүн Д.Энхжаргал, А.Үүрцайх болон бусад гишүүд дэмжигчид оролцож мэдээлэл хийлээ. Тэд намаасаа гарч байгаагаа мэдэгдсэн юм.
Энэхүү хэвлэлийн хурал багагүй дуулиан шуугиантай боллоо. МАХН-ын ахмад гишүүд Монгол ньюс мэдээллийн төвд орж ирэн залуу гишүүд рүү памперс шидлээ. Тэд мэдээллээ зогсоохыг шаардан, “МАН-д худалдагдсан хүмүүс” хэмээж байлаа.
Харин намаас гарч байгаагаа мэдээлж байгаа гишүүд намаас гарч буй шалтгаанаа намынхаа даргаас үүдэлтэй. МАХН нь МАН-тай эвсэж, УИХ-д 25 суудал авах боломжтой байсан. Харин намын дарга нь дангаараа шийдвэр гаргасан. Гишүүдийнхээ байр суурийг хүндэтгээгүй. Нам нь Н.Энхбаярын хувийн компани шиг байдаг гэж шүүмжилж байлаа.
Эргэцүүлэхэд, тэдгээр ахмадуудын халаасанд памперс бэлэн байсан юм уу, эсвэл энэхүү хурлыг мэдэж бэлтгэлтэй ирсэн юм болов уу.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.