"Слава" брэнд хорхойтой бүтээгдэхүүн нийлүүлсээр байх уу

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 05 сар 17 ・ 7

ТЭСО компанийн оруулж ирдэг "Слава" брэндийн хүүхдийн будаанаас хорхой гарсан мэдээлэл өнгөрсөн сар нэлээд гарсан билээ. Тэгвэл энэ брэндийн хөц будаанаас хүний биед хортой шавьж байсан талаар нэгэн хэрэглэгч бичлэг хийж олон нийтийн сүлжээ сайтаар тараажээ.

Энэ хэрэглэгч нь баримтыг баталгаажуулахын тулд Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн дүгнэлтээ мөн оруулсан байна.

Түүнчлэн тухайн хэрэглэгч ийм тайлбар бичиж оруулсан байжээ.

Сайн байна уу. Манайх хүнсээ авахдаа бөөнөөр нь авчихдаг юм. Тэгээд идэж амжилгүй нэг ч задлалгүй бүтнээрээ хөц будааных нь хугацаа нь дууссаад 2 сар болох гэж байсан. 

Геркулесний хугацаа нь яг тэр сардаа /3 сард/ дуусч байсан. Тэгэхэд ингээд амьтан дүүрсэн байсан болохоор энэ бичлэгийг хийсэн. /2016 оны 3р сарын 30нд хийсэн/ тэгээд мэргэжлийн хяналтад өгч шинжлүүллээ. Энэ амьтан нь агуулахын хөнөөлт суринамин гурилч цох гэнэ. Хичнээн хугацаа дууссан байсан ч хөгцөрнө үү гэхээс амьтан бий болно гэж баймааргүй юм. Анх авахад уутандаа авгалдайтай л байдаг байх ...

Мэргэжлийн хяналтын дүгнэлтийг орууллаа.


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 12 сар 21/

    Orsoldogch kompaniudiin yavuulga bish biz? Kerkulyas ni 3-4 jil bolox shaxaad tumur xairtsagand xiichixsen xeveeree l bna. Xorxoi alga. Ali Ali talaas ni xaraxgui bol xetsuu tsag uy shuu

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 21/

    Orsoldogch kompaniudiin yavuulga bish biz? Kerkulyas ni 3-4 jil bolox shaxaad tumur xairtsagand xiichixsen xeveeree l bna. Xorxoi alga. Ali Ali talaas ni xaraxgui bol xetsuu tsag uy shuu

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 17/

    yu ve arai ch de

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 17/

    BI TWITTER DEER ANHAARUULAAD POSTOLCHLOO

    1
    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 17/

    дахиж хэзээ ч ТЭСО-н оруулсан бөгөөд савласан хийсэн зүйлийг авахгүйээ

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 17/

    shuud l huuhduudeddee hutgaad uguud uuruu ch iddeg sh dee yamar shijgiin yum bee arai denduu yumaa :(

    Хариулах
  • Zochin / 2016 05 сар 17/

    Minii avsan kashanaas bas horhoi garsan Muuhai jijig har

    Хариулах