Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 05 сар 19
・ 1

“Эрдэнэс Тавантолгой” –н 1072 ширхэг хувьцааг худалдаж авч байна гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд нийгэмд багагүй дуулиан дэгдээсэн. Тэгвэл иргэдийн 1072 ширхэг хувьцааг худалдан авч байна гэх мэдээлэл нь худал цуурхал болохыг, тэрхүү худал мэдээллийг тараасан этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байна. Тэр этгээд нь “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Дашням гэж хүн гэх мэдээлэл байгаа юм. Д.Дашням гэгч нь анх өөрийгөө Монголын Залуучуудын Холбооноос явж байна гэж танилцуулан 1072 ширхэг хувьцааг худалдаж авна хэмээн цуурхал тараасан гэнэ. Чухам ямар зорилгоор тийм цуурхал тараасныг нь Чингэлтэй дүүргийн Цагдаагаас шалгаж байгаа юм байна.
Дашрамд өгүүлэхэд, энэ чуулганаар Тавантолгойн асуудлыг шийдэх магадлал өндөр байгаа. Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй байхаар шийдвэрлэсэн байдаг. Засгийн газрын энэхүү тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” мөн зүйлийн 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэснийг зөрчиж байдаг. Тиймээс Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын 3 дахь заалтын “…хувьцааг саналын эрхгүй” гэснийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байгааг Л.Эрдэнэчимэг нарын гишүүд хэлж буй.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.