Азийн театрын сургуулиудын IV наадмын оролцогчид сонгодог жүжгээр өрсөлдөнө

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 19

Энэ сарын 18-наас 23-ны хооронд Монгол Улсад анх удаагаа Дэлхийн Театрын Боловсролын II чуулган, Азийн Театрын сургуулиудын IV фестиваль зохион байгуулагдана.

Манай улсад анх удаагаа болох гэж буй тус наадмын талаар өнөөдөр СУИС-ийн оюутан теарт хэвлэлийн бага хурал боллоо. Уг хуралд СУИС-ийн ерөнхий захирал, доктор, профессор Э.Сонинтогос, АТЕС-ийн Япон улсын Ерөнхий нарийн бичгийн дарга Тода Мунехиро, Xu Xiang, Tobias Biancono, СУИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан н.Даариймаа нар оролцов.

СУИС-ийн ерөнхий захирал, доктор, профессор Э.Сонинтогос "Надад АТЕС-ийн удирдлагуудын зүгээс анх Монголд зохион байгуулах саналыг тавьсан юм. "СУИС их мундаг сургууль, ирэх жилийн наадмыг танайх авч зохион байгуулна уу, та нар чадна гэсэн". Би яамтай ярьж байгаад хариуг өгье гээд саналыг хүлээн авсан. Бидний энэхүү ажлыг БСШУЯ сайхан хүлээн авч, дэмжиж энэ удаагийн наадмаа зохион байгуулж байна. Азийн Театрын сургуулиудын IV наадамд дэлхийн хамгийн нэр хүндэттэй театр урлагийн судлаачид, багш нарыг урьсан. 21-р зууны теар ямар байх юм, үзэгчдэд сонгодог жүжгүүдийг хэрхэн хүргэх вэ гэдэг сэдвийг сонгож авсан. Уг сэдвийнхээ хүрээнд олон талаас нь нэлээд дэлгэрэнгүй ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Энэ удаагийн чуулганд 17 судлаач, эрдэмтэн үндсэн хоёр сэдвээр илтгэлүүдээ ирүүлж байна. Нэгдүгээрт, 31-р зуунд теартын боловсролыг яаж авч явах вэ?, Бидэнд ямар асуудал тулгамдаж байна. 21-р зууны театрын ирээдүйн мэргэжилтнүүд ямар байх вэ гэдэг асуудлыг хөндсөн. Хоёрдугаарт, Олон улсын теартын ирээдүй ямар болж байгаа юм, Сонгодог сэдвүүдийг цаашаа хэрхэн авч явах вэ? гэдгээр илтгэл явагдана. Телевиз, радио, интернэт хурдан хөгжиж буй энэ үед мөнхийн бүтээлүүдийг хэрхэн хүргэх юм. Яагаад гэвэл, тэрхүү бүтээлүүдийн тавигдсан цаг хугацаа өөр, хэл өөр, хувцас хунар, тайз, орчин, сэтгэлгээ, хүмүүсийн үнэт зүйлсэд маш олон өөрчлөлт гарсан. Гэхдээ сонгодог бүтээл тавина, тоглоно гэдэг бол их том сургууль байдаг. Яагаад гэвэл сонгодог бүтээлийг тавих явцад найруулагч, зохиолч, оюутан аль аль нь мэргэшиж, чадвар нь ахиж байдаг учраас их том сэдвийг хөндөж авсан юм.

Манай зохион байгуулж байгаа энэ удаагийн наадамд 10 гаруй сургуулийн найман жүжиг ирсэн. 17 орны орон, хөдөө орон нутгийн байгууллагын жүжигчин, найруулагч, менежерүүд гээд 100 гаруй хүмүүс бүх үйл ажиллагаанд оролцож байгаа. Найман жүжгийг үзэх, эрдэм шинжилгээний хуралд сууна. Наадмын бас нэгэн онцлог нь жүжиг болгоны дараа хэлэлцүүлэг өрнөнө, асуулт асууж, чөлөөтэй оролцоно" хэмээн наадмын онцлогийн талаар ярилаа.

Энэхүү наадмын үр дүнд багш, оюутнууд маш их чадваржиж, олон найз нөхөдтэй болох, бусад орнуудын хөгжилтэй өөрийнхөө улсын театрын сургуулиудын хөгжлийн түвшинг харьцуулах, туршлага солилцох гээд олон ач холбогдолтой болж чаддаг байна.

Монгол багш нар хэлний түвшингээ сайжруулж, англи хэлийг маш сайн эзэмшвэл тэднийг олон улсын наадам болоод ур чадвараа нэмэгдүүлэх зэрэг олон боломж бий гэнэ. Багш, оюутны солилцоо зуны сургалтаараа хийдэг байна. Шанхай драмын академитай хамтын ажиллагаатай. Энэ ажлынхаа хүрээнд хамтарсан мультимедиа анимэйшны бүтээлүүдийг хийдэг аж. Өнгөрсөн жил Пусаны кино наадамд СУИС-ийн багш, оюутны бүтээлд амжилттай оролцжээ.

АТЕС-ийн Япон улсын Ерөнхий нарийн бичгийн дарга Тода Мунехиро "СУИС-ийн удирдлага, багш нартай олон жилийн хугацаанд хамтран ажиллахдаа нэлээд олон арга хэмжээнд оролцсон. Энэхүү уулзалт, наадмыг зохион байгуулснаараа тухайн оронд теартын урлаг хэрхэн хөгжиж байгаа, боловсрол ямар түвшинд байгааг гишүүд орнууд нь илүү сайн авч түгээн дэлгэрүүлэх бололцоо нээгддэг юм. Энэ утгаараа Монгол улсад зохион байгуулснаараа урлаг, соёлыг нь илүү сайн мэдэж, ойлгох мөн цаашаа суртчлах боломж гарч байгаа болохоор зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд багш, оюутнууд туршлага солилцох, өөрсдийн тэргүүн туршлагаасаа туршлага солилцох юм. Түүнчлэн театр урлагийн чиглэлээр ажиллаж байгаа сургууль, хүмүүс өөрсдийгөө хаана байна гэдгээ ойлгох, өөрийнхөө талаарх мэдрэмжээ бусдад хүргэх боломжийг Азийн сургуулиудын наадам олгодогт бид баяртай байдаг" гэж өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.