Газрыг нь ухсанаас тэнгэр хилэгнэж хур бороо татарлаа гэв

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 25 ・ 2

Түрүүч нь http://www.polit.mn/content/80657.htm

Б.ЭНХЗАЯА

Малчин сумын Баянхайрхан багийн уугуул Ц.Дамиран гуай Дорнодын Тамсагийн ордын жишээг чухалчлан ярив. “Дорнодод ажиллаж байсан жолооч нар нефть хайхад газарт маш их суулт өгдөг гэж байсан. Тэдний ярьснаар бол нутаг орон сүйдэх юм билээ. Намайг өрмийн талбай руу орж үзэх гэхээр хамгаалалтын залуус “Та орж болохгүй. Таныг юм цохиод алчихна” гээд халгаадаггүй. Тийм хамгаалалт дунд юу ч хайж, олж авч байгааг хэн мэдлээ. Хөгшид бид хэлээд нэмэр болж чадахгүй, залуус хүчтэй хориг тавьж чадахгүй байна. Аймгийн даргаас асуухад “Гол мөрөнд огт нөлөөлөхгүй. Өвс ургамал ургадгаараа ургаж, гол мөрөн байдгаараа байна” гэсэн” гэв. Энэ зуур тэднийд хүүхдүүд цугларч цай, цүй болонгоо саахалт айлын хэртэй харагдах улаан хөх өнгийн өрмийн машин, техникээр өнгөрсөн жил газрын тос хайсан тухай сонсч дуулснаа ам уралдан ярих.

Тэд “Газраа ухаж сэндийчих ажлыг аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн зохион байгуулж байгаа. Сумууд газраа ухуулахыг эсэргүүцдэг. Д.Цэндсүрэн өөрийн сумаас танил хүмүүсийн хүчээр л эхлүүлсэн”, “Тэсийн залуучууд эдний барааг харвал бослого гаргана гэнэ лээ. Тэднийх ч аатай, омогтой сум. Тийм юм болж мэднэ шүү”, “Хятадууд Дорнод аймагт газрын тос хайхад нутгийнхан хөөсөн гэсэн. Хөөгдсөн хятадууд тоног төхөөрөмжөө ачиж ирсэн” гэж дор бүрнээ өөрөө болон бусдаас сонссоноо хэлэв. Зарим нь “Манай аймгийн Засаг дарга АН-ынх. Тэр “Нөхдүүд суманд сайхан юм хийж байна. Хориг тавьж болохгүй” гэсэн. Тос гарчихвал том үйлдвэр бариад бид их мөнгө рүү л орох юм байх. Өмнөговьчууд 100 жийпийн баяр хийсэн гэсэн. Түүнтэй адил манай сумынхан Арабын баячууд шиг л амьдрах бололтой” гэж басамжилж, бухимдахыг хослуулан өгүүлэх.

Цооногийн дэргэд гэрийн буйрын чинээ газар эвдэрч, хөрс нь гэмтжээ.  

 

“Увс-1” талбайд газрын тосны хайгуулыг эхлүүлсэн Малчин сумын Баянхайрхан багийн Хар азаргын сайд зөвхөн багийн малчдаас гадна зэргэлдээх Тэс, Наранбулаг сумын малчид гурван улирал дамнан нутагладаг аж. Баянхайрхан багийн хамгийн өвс ургамал сайтай, баянбүрд болсон газар учраас мал, малчин гэлтгүй хахир өвлийн ядаргаагаа тайлж зоо тэнийдэг гэсэн. Энэ хавар ч Тэсийн таван баг, Наранбулагийн хоёр багийн малчид нүүдэллэн ирж Баянхайрхан багийнхантай айл буужээ. Гэвч зуны эхэн сар шувтрах дөхсөн энэ өдрүүдэд бороо хурын бараа харалгүй, савсагануур салхи өдөр шөнөгүй балбаж ямаагаа самнах, хурга ишгээ засахад ч хүндхэн байгааг малчид дуулгаж байв.

Хөгшид, хүүхэд гэлтгүй гар хөдлөх хүн бүр том, жижиг сам барин илүү гэртээ чихцэлдэж ямаа самнаж байгаа айлд оров. Малчин сумын нэгдүгээр багийн харъяат, таван хошуу малыг ижилсэн өсгөж яваа залуу малчин Б.Цогоогийнх аж.  Тэдний зуншлагын буйр өнгөрсөн жил хүртэл өрмийн нэгдүгээр талбайд байж. Цооног өрөмдөх болсноос буйраа сэлгэжээ. Харин мал нь яалт ч үгүй хуучин буйраараа эргэлдэж идээшилсээр байдгийг тэрээр ярьсан. Газрын тосны ажил сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа учраас нэгдүгээр багийн харъяат Б.Цогоогийнд хамааралгүй гэж багийн дарга нар ярьсан гэнэ. Тиймээс энэ талаар байр сууриа илэрхийлсэн ч эс тоодгийг хэлэв. Малчин залуу цаг агаар өөрчлөгдөх болсон, өнгөрсөн намар өрөмдлөг хийсний дараа гурван өдөр үргэлжилсэн шороон шуурга болж хүн, малгүй сандарсан тухай ярина лээ. Бас Шиньжян руу нутгийн хүмүүсийг авч явж газар үзүүлж, үйлдвэртэй танилцуулсан тухай ч тэрээр сонсчээ. Тэндээс ирсэн хүмүүс малчдад газрын тосны хайгуул, олборлолт байгаль орчинд халгүй, том бүтээн байгуулалт босдог, цаашид малаа орхиж газрын тосоор тэжээгдэж амьдрах боломжтой зэргээр ярих болжээ. Б.Цогоо удахгүй хайгуулын ажил эхлэвэл мал нь бэлчээрлэхэд хүндрэлтэй болохыг ярианы төгсөлд хэлэв.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Mongol ylas hil hyazgaargyi bolson uu?... / 2016 05 сар 25/

    Mongoliin hil hyychin sig hyanaltgyi bolson sigee!!!Dornodiin tosnii hesegiig yabsan setgyylch nar ch helj chadahaargyi bodit baidaliig yaridag l yum bilee!!!Mongol orniig ezengyidyylen luibardaj ard tymenii ayulgyi baidaliig ygyi hiisen erenhiilegch nertei maliig zailuulah heregtei!!!Ylas ornii dot

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 25/

    yagaad dandaa iim hudal medeele bichdeg bnaa
    manai aimagt Tsndsuren gedeg darga bdaggui

    Хариулах