Бизнес
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 05 сар 25
"Хангай" дээд сургуулиас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Гадаад хэлний сургалтын агуулга, арга зүй" сэдэвт зөвлөгөөн, семинар энэ сарын 7-нд 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулагджээ. Энэ удаагийн семинар хүрээгээ тэлж улсын хэмжээнд зохион байгуулагдсан бөгөөд нийслэлийн ЕБС, хөдөө орон нутгийн ЕБС болон их, дээд сургууль, коллежийн эрдэмтэн багш нар хүрэлцэн ирж энэ удаагийн ёеминарт оролцсон байна.
Семинарт Монгол Улсын нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, гавъяат багш, доктор, профессор С.Төмөр-Очир, БСШУЯ, дээд боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баяр, Хангай дээд сургуулийн дэд захирал, профессор Д.Чимэдцэрэн зэрэг эрдэмтэн профессор хүрэлцэн ирж өөрсдийн санал сэтгэгдлийг солилцож, багш нарт үнэтэй зөвлөгөө өгсөн юм. Мөн Монгол улсын гавъяат багш, доктор, профессор, Эмирит профессор Э.Равдан, ХИС, доктор, профессор Т.Төрбат, Улаанбаатар их сургууль, доктор, профессор Ц.Эрдэнэбат, МУИС-ШУС, Хүмүүнлэгийн ухааны салбар Европ судлалын тэнхим, докторант Ч.Сэлэнгэмөрөн, МУИС-ОУХС, доктор Н.Бадрал, МУИС, ГХСС, докторант М.Одонтуяа, Урлах эрдэм дээд сургууль, докторант Д.Батбаатар, ХУД-ийн гадаад хэлний багш нарын мэргэжлийн зөвлөлийн ахлагч, докторант Б.Наранцэцэг, Орхон их сургуулийн Хүмүүнлэгийн салбарын захирал, доктор Б.Сувдмаа зэрэг эрдэмтэн багш нар өөрсдийн илтгэлийг хэлэлцүүллээ.
Манай семинарт хүрэлцэн ирж өөрсдийн баялаг туршлагаас хуваалцсан эрдэмтэн багш нар, хүндэт зочид төлөөлөгчид болоод зохион байгуулсан Хангай дээд сургуулийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлэе.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.