Нийслэлд жил бүр засч, янзалдаг зүйлийн нэг нь явган хүний зам. Ийнхүү шинэчилж байгаагийн учир юу гэвэл доор нь байгаа шугам сүлжээг янзлах гэж хуулдаг гэх. Ийм ажил хийж буй нэг хэсэг байхад бизнес болгон ашигладаг ч хүмүүс байна. Тэгээд жил бүр зам тавиад байгаагаа албаныхан их “хөөрхөн” тайлбарладаг.
Тодруулбал, “Хот тохижилтын ажилтнууд өвөл цас арилгаж байгаа нь энэ гээд лоом, жоотуугаар балбасаар байгаад хагалчихдаг. Хавар болохоор хүн явах аргагүй болчихдог юм. Тэгээд л солих шаардлагатай болдог. Их хэмжээний мөнгө гаргаад чанартай сайн, явган хүний зам тавьж болно. Гэвч дулааны шугам сүлжээг засах гээд хуулах шаардлага гардаг” гээд олон шалтаг, шалтгаан тоочдог.
Хэрвээ хот тохижилтынхон нь эрчим хүч, дулааны шугам сүлжээний газартайгаа уялдаа холбоотой ажиллаж чаддаг бол энэ жил тохижуулсан замаа ирэх жил нь хуулах шаардлагагүй л байлтай. Тавьсан замыг хуулах болгонд улсын төсвөөс их хэмжээний мөнгө гарч байгаа юм. Хамгийн хачирхалтай нь нэг ажлаа жил бүр хийж байгаа хэр нь хэзээ ч шат ахихгүй байгаад хамаг учир байна. Xapин ч бүр жил ирэх тусам муудаад байх шиг.
Саяхандаа нийслэлийн гудамж талбайг чимэглэж, өнгө хавтангаар зам тавьж эхлэхдээ нэг хөгийн юм хийж байлаа. Ёстой нөгөө “бусдад хэлэхэд ичмээр дамшиг даа” гэгчээр өнгө өнгийн хавтанг энд тэнд эрээн мяраан хээ маягийн хэлбэртэй болгоод тавьчихсан.
Хараагүй хүний хөтөч хавтангаар хээ угалз урлаж “тэнэгтсэн” байсан.
Гэтэл өөр өнгийн буюу шулуун зураастай, хараагүй хүний хөтөч хавтангаар хээ угалз урлаж “тэнэгтсэн” байсан. Энэ нь өнөөх явган хүний замыг бизнес болгогчид тендер зарлаад хамгийн хямд үнэ хэлсэн “чанаргүй” этгээдүүдийг шалгаруулдгаас болсон хэрэг.
Эсвэл хамгийн сайн таних мэргэжлийн бус хүндээ явган хүний замын ажлыг өгсөнтэй шууд холбоотой. Хавтангийн учрыг ч олоогүй нөхөд зам тавьж байсан нь багадаад одоо бүр зориулалтын бус хавтангаар явган хүний зам урлаж эхлээд байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг Бага тойруу буюу МУИС-ийн хичээлийн V байрны өмнөх талбайг саяхан тохижуулж байгаа. Гэтэл “чанаргүй тохижуулагч”-д энэ удаад далангийн хажуу талыг шорооны нуралтаас хамгаалах хананд байрлуулах зориулалт бүхий эко хавтангаар явган хүний зам тавиад байгаа “мал”-нуудыг яах вэ. Тэр замаар нь өндөр өсгийттэй бүсгүйчүүд битгий хэл намхан гуталтай эрчүүд ч явахад түвэгтэй. Хувь хүнээс маш өндөр ур чадвар шаардаж байгаа юм.
Сэтгүүлч миний бие ажилдаа ирэх, явах бүрдээ тэр замаар явдаг бөгөөд өсгийгөө зоогоод өнхрөөд уначихгүйн тулд хамаг авьяасаа гаргаж байгаа. Тэнцвэрийн ур чадвараа шалгах зуур, нүх нэг бүрийг харж явсаар толгой эргээд унахын даваан дээр тэр зам дуусдаг. Тийм зам тавьсан хүмүүст над шиг өдөр бүр “баярладаг” хүн олон л байгаа байх даа.
Хэрвээ зам тавьж байгаа нөхөд тэр хавтанг далан дээр байрлуулдаг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.