Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 05 сар 27
Д.ГЭРЭЛ
Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа өчигдөр “Сайдын цаг”-т оролцож, салбартаа хийж буй ажлууд болон шинээр батлуулахаар ажиллаж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эмч нарт хариуцлага тооцох асуудлыг хуульчилсан нь эргээд эсэргүүцэлтэй тулгарсан. Таныг салбарын сайдад томилогдоход ч энэ тухай хуулийн төслийг боловсруулахыг анхааруулж байсан?
-Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулж хэлэлцүүлсэн. Төсөл дэмжигдсэн. Гэвч УИХ-ын чуулган завсарласан учир ирэх сарын 23-ныг хүртэл энэ хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 15.1-д өөрчлөлт оруулж байгаа. Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг буюу хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирогч нас барсан гэсэн хоёр заалтыг нэг санкцаар хуульчилсан байдаг. 20-80 сая төгрөгөөр торгож, 2-8 жил хорих ял оноохоор хуульчилсан заалтыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, хамт байгааг салгаж хүнд хохирол учруулсан гэдгийг тусгайлсан заалтгаар буюу торгох, эрх хасах, ял эдлэх хугацааг нь заасан. Үүнээс гадна хохирогч нас барсан тохиолдолд ялын хэмжээг 1-5 жил хорих ял ногдуулахаар хийсэн. Дээд талын хугацааг таван жилээр тогтооно гэдэг нь тэнсэн харгалзах ял авах боломжийг бүрдүүлж байгаа юм.
-Мөн мэргэжлийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл байгаа. Энэ хууль батлагдвал эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлт орох вэ?
-Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Эмнэлэг, даатгагч байгууллага, даатгуулагч, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын хоорондын нөхөн төлбөрийн харилцааг зохицуулсан шинэ хуулийн төсөл юм. Хууль батлагдаад хэрэгжвэл эрүүл мэндийн салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалахад чухал үүрэгтэй байх юм.
-Улаанбурханы вакцинжуулалтад иргэд хэр идэвхтэй хамрагдаж байна. Вакцинжуулалтын үеэр илүү цагаар ажиллаж байгаа эмч нарын цалинд хэдэн төгрөг төсөвлөсөн бол?
-Улаанбурханы эсрэг вакцинжуулалтыг үргэлжлүүлэн хийж байна. Өнөөдрийн байдлаар улаанбурханы өвчлөл 30 хувиар буурсан.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.