Ли Жонг Ёлын 20 сая долларын хохирол “Их майдар” төслийг хөлдөө чирэх үү?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 27

 

Цагдаа нар “Мон­голын төмөр зам” ком­панийн Ухаа худаг-Гашуун­сухайт чиглэлийн 267 км төмөр зам барих төс­лөөс мөнгө угаасан хэр­гийн мөрдөн байцаалтыг зур­гаан сар явуулсны эцэст холбогдогчдыг яллаг­­даг­чаар татаж эхлэв.
 
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг анх яллагдагчаар татаж байсан бол энэ удаа “Samsung CT” компанийн захирал Ли Жонг Ёл сэжигтнээс яллагдагч болов. Түүнийг өнгөрсөн даваа гаригт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлт­сээс дахин саатуулж, яллагдагчаар татсаныг танилцуулжээ.
 
Монголын төмөр зам­тай холбоотой хэрэг анх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дэгдэж, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, “Samsung CT” компанийн захирал Ли Жонг Ёл нарыг анх баривчилсан билээ. Тэднийг төмөр замын төслийн гүйцэтгэгчийг шалгаруулахдаа хууль зөрчсөн, мөнгө угаасан хэрэгт буруутгасан юм.
 
Үүний дараа энэ хэрэгт холбогдуулан “Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, “Либерти парт­нерс” компанийн захирал Ч.Ганбат нарыг ч интерполоор эрэн сурвалжилж эхэл­сэн тухай мэдээлэл хэвлэлээр түгсээр байгаа. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр Монголын төмөр зам болон “Samsung CT” компанийн хооронд хийсэн 483 сая ам.долларын гэрээнээс 134 сая ам.доллар дутагд­сан хэрэгт холбогдуулан шалгаж байгааг тухайн үед мэдээлж байв.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх