Хаан банкны АТМ-ууд ажиллахгүй иргэдийг бухимдуулж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 28

 
 

Үйлчлүүлэгчээ хаанд өргөмжилнө уриатай Хаан банкны талаар гомдол, санал тасардаггүй. Картнаас мөнгө иддэг, оочер дугаар ихтэй гээд иргэд байнга бухимддаг. Тэгвэл яг одоогийн байдлаар Хаан банк хакердуулав уу яав АТМ-ууд бүгдээрээ ажиллахгүй, карт уншихгүй байна. Гацаж доголдож байгаад уншихаараа иргэдийн мөнгийг авчаад буцааж гаргаж өгөхгүй байгаа нь иргэдийг бүүр ч ихээр бухимдуулж байна. Хаан банкны АТМ-ууд дээр бөөн бухимдсан хүмүүсээ яахаа мэдэхгүй зогсцгоож байна. Энэ байдлыг хэн зогсоох вэ, олон хүний цаг завийг үрсэн энэ хэрэгт хэн хариуцлаг хүлээх вэ. Амралтын өдөр иргэд картнаасаа мөнгө авч хоол хүнсээ цуглуулах цаашлаад өр зээлээ төлөхөөр ажлын өдрүүдийг бодвол илүү их дугаарлан зогсдог. Гэвч байдал нэг иймэрхүү. Түүнчлэн өөр банкны АТМ-ууд дээр Хаан банкны картыг уншихгүй байна. Иргэдэд түргэн шуурхай үйлчилнэ хэмээн теллерүүдийг үгүй болгож, "Экспресс банк" хэмээх хүнгүй АТМ-ууд болсон Хаан банкны үйл ажиллагаа энэ мэт доголдож, иргэдийн картнаас бага гэлтгүй шулсаар байдгийг ойлгомжтой болгож нэг тийш нь шийдэх ёстой юм биш үү.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх