Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 05 сар 30
・ 1

Б.ЭНХЗАЯА
Хэнтийн Хагийн хар нуураас эх авч Улаанбаатар хотоор дамжин Орхон голд цутгадаг Туул гол нийт 704 км урт замыг туулдаг. Түүний багахан хэсэг нь Улаанбаатар хотын тэг дундуур дайран өнгөрдөг ч Туулд хамгийн халтай хэсэг нь энэ. Туулыг бид нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр гэдгээр нь сайн мэднэ. Тийм ч учраас энэ голд асуудал тулгамдах бүрт “Нийслэлчүүд ундны усгүй боллоо”, “Улаанбаатар хотын иргэдийн ундны ус бохирдлоо” гэж зөвхөн өөрсдөдөө хамаатуулж ярьж, шуугисаар энэ гол зөвхөн дөрвөн уулын дундах 1.3 сая хүнийг тэжээж тэтгэх ширгэшгүй далай мэт төсөөлөгддөг болжээ. Таван аймгийн 37 сумын газар нутгаар дамжин өнгөрдөг Туул голоос зөвхөн хүн гэлтгүй байгалийн бусад амьтдын хувь заяа хамаардгийг умартжээ, бид.
Нийслэлийн эх захгүй хог хаягдал, барилгажилт, агаарын бохирдол, уул уурхайн олборлолтоос болж Туул гол жил бүр тасарч, бохирдол дээд цэгтээ хүрсэн нь Улаанбаатарын иргэдийн ундны усанд нөлөөлөөд зогсохгүй тэндхийн амьтан, ургамалд сүйрэл авчирч, эхнээсээ бүрэн устаж эхэлсэн харамсалтай мэдээг байгаль хамгаалагч, экологичид дуулгалаа. Хүн ч байгалийн амьтан. Тиймээс байгаль дэлхийтэй зохицон онгон дагшнаар нь үлдээж өгөөжийг нь хүртэхийг өнөө үед бид ногоон эдийн засаг гэж нэрийдэх болсон. Үүний адил Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдралын эх булгаа Туулаас хүртэж байгаа бол яг түүнтэй дүйцэхүйц хамгааллыг бий болгох ёстой. Харамсалтай нь сүүлийн 20 гаруй жил хатан Туулыг хайр найргүй хүйс тэмтэрсээр голыг амьдруулагч амьд организм, тэр дундаа усны амьтад мөхлийн ирмэгт иржээ.
ДӨРВӨН ЗҮЙЛ ЗАГАСНЫ АМЬДРАХ ОРЧИН ДОРОЙТОЛД ОРЖЭЭ
Туул голын эрэг дээр улаанбаатарчуудын амьдрал өрнөдөг бол усан дотор ч түүнээс дутахааргүй амьдрал бий. Тэнд найман овгийн 16 зүйлийн загастай. Амьдралын хэвшлийн хувьд урсгал усных 76.9 хувь, тогтуун хэсэгт амьдардаг загас 7.7 хувь, голын гүехэн хэсэгт амьдардаг нь 15.5 хувийг эзэлдэг. 16 зүйлийн загасны 12 нь агнуурын ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, хүнсэнд хэрэглэх боломжтой гэсэн үг. Харин үлдсэн нуурын варлан, ердийн варлан, сахалт эрээлж, чимхүүр гэсэн дөрвөн зүйл загас бусад 12 зүйл загасны идэш тэжээл болдог. Нэг үгээр тэд бүгд өөр, өөрийн үүрэгтэй. Нэгнийхээ болон хүний идэш тэжээл болоод зогсохгүй голын цэнгэгийг тодорхойлдог зүйлүүд ч бий. Тухайлбал, Монголын загасны хаан гэгддэг тул загас усны орчинд байгаа сул дорой өвчтэй амьтдаар хооллохоос гадна тул загас эрүүл бол түүний амьдрах орчин болох ус нь цэнгэг, усны амьтад нь эрүүл, эко орчин тэнцвэртэй байгааг илэрхийлнэ.
Гэвч гол дагасан хүн амын төвлөрөл, эргийн дагуух барилга байгууламжийн нягтаршил, арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал, цэвэрлэх байгууламжийн дутуу цэвэрлэгдсэн ус усны амьтдын амьдралын хэв шинжид сөргөөр нөлөөлөх болов. Судлаачдын дүгнэснээр Туулын дөрвөн зүйлийн загасны амьдрах орчин доройтолд орсон, 10 зүйл хулгайн агнуурт их хэмжээгээр өртсөнөөс тоо толгой нь эрс цөөрчээ. Үүнээс үндэслээд нийт загасны 8.3 хувь нь устаж болзошгүй, 8.3 хувь нь эмзэг, 16.6 хувь нь ховордож болзошгүй ангилалд оржээ. Бүр тодруулбал цэнгэг усны хаан гэгддэг тул загас бүрэн устаж байгааг байгаль орчны мэргэжилтнүүд халаглан ярилаа.
Б.Мэндсайхан: АМЬДРАХ ОРЧНЫ ДОРОЙТОЛ, УСНЫ БОХИРДОЛ ЗЭРГЭЭС ШАЛТГААЛЖ ТУЛ УСТАЖ БАЙНА
Туул голын бохирдолтой холбоотой олон төсөл хөтөлбөр манай улсад хэрэгжсэн байдаг. Гэвч тэдгээрээс усны бохирдол нь амьтдын аймагт хэрхэн нөлөөлж байгаа, байгаль орчинд хэр хэмжээний хохирол учруулж байгааг дагнаж судалсан тохиолдол өнөөг хүртэл байдаггүй аж. Харин Гео экологийн хүрээлэнгийн доктор Б.Мэндсайхан “Туул голын экосистемийн үйлчилгээний үнэ, төлбөр” төслийн хүрээнд Туул голын усны амьтад, загасны экосистемийн үйлчилгээний талаар судалгааг анх удаа хийжээ. Тус судалгаанд дурдагдсанаар бол Туул голын агнуурын загасны ховордолд нүүрлэж буй аюулын эхэнд Байгаль хамгаалах олон улсын холбооны улаан дансанд орсон, Монгол орны улаан номд бүртгэгдсэн тул загас устаж болзошгүй ангилалд аль хэдийнэ орчихож
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.