Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 05 сар 30
・ 5

Эдийн засгийн хямрал, санхүүгийн хүндрэлд орсон энэ хүнд хэцүү цаг үед монголчууд дэлхий ертөнцөд өөрийгөө таниулах гэж АСЕМ-ын чуулга уулзалтыг хүлээж авахаар болсон.
Энэ арга хэмжээнд зориулж олон зуун тэрбум төгрөгийг төсөвлөсөн билээ. Өндөр үнэтэй ганган төмөр хүлгүүдийг хэдэн зуугаар нь авч, хөөрхий хэдэн зочид буудлаа өөд нь татах гэж үйлээ үзэж байгаа. Мөн гадаадын 50 улсын өндөр хэмжээний зочид, төлөөлөгчдийг хүлээж авахад зориулж Дархан цаазтай Богд хан уулынхаа ар өвөрт 50 хаус сүндэрлүүлсэн.
Гадаадын хэдэн мянган зочид, төлөөлөгчид, сэтгүүлчдийг хүлээн авч байрлуулах учраас бараг хагас жилийн өмнөөс бэлтгэлээ базааж эхэлсэн. Хурал болох өдрүүдийн үеэр царай муутай хүмүүс хөдөө, гадаа явах нь зүйтэй гэсэн шог хошин үгс хүртэл сонсогдох болсон. Олон орны зочид, төлөөлөгчид мэдээж нэг хэлээр ярьж, ойлголцохгүй гэдэг нь тодорхой юм.
Тийм учраас хурлын үйл ажиллагааг тэдэнд бүрэн утгаар нь хүргэж, ойлгуулах учиртай чадварлаг орчуулагчдыг шалгаруулж, бэлдэж эхэлсэн билээ.
Гадаад, дотоодын мэргэжилтнүүдийн баг тэдгээр орчуулагчдыг шалгаруулж, таван залууг Бельгийн нийслэл Брюссель хотноо сургалтад хамруулсан ч яг нарийндаа бол хоёр нь гологдсон аж. Нөгөө гурвынх нь нэг нь төрийн алба хаагч тул яахаа мэдэхгүй тээнэгэлзэж байх хооронд гологдсон хоёр нь баахан хэл ам гаргаж, дээгүүр доогуур гүйх болсон учир гайгүйд тооцогдсон хоёр нь залхсандаа тэдэнд байр сууриа тавьж өгөхөөр болжээ.
Хэдэн амбийц хөөсөн залуугаас болж Монгол Улсын минь нэр хүнд шалдаа унах вий дээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.