Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 05 сар 30
・ 1
"Guys" хамтлагийн дуучин хар тамхины хэргээр саатуулагдсан талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан бөгөөд хамтлагийн гишүүд харин өнөөдөр хэвлэлийн хурал хийж, Х.Бат Ундрал хамтлагаас гараад сар болж байна хэмээн мэдэгдсэн билээ.
Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан гэх этгээдийг тус хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал гэсэн мэдээлэл ч цацагдсан. Тэгвал Х.Бат-Ундрал өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хүү нь, дүү нь, найз нь та нартаа амлая!!! Уугий нь хэзээч тийм зүйл хийх хүн биш!!! Зулай зулайгаа гишгэж төрсөн гарын таван хуруу шиг үр хүүхдүүдтэйгээ хамтдаа ээж минь та урт наслаарай” гэсэн тайлбарыг хийлээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.