Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 05 сар 30
Шинийн 25 Есөн улаан мэнгэтэй Харагчин үхэр өдөр. Ангараг гараг

Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Малын үс ноос авахад: Буян хишиг нэмэгдэнэ.
Суудал: Уул
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Од: Могойг хүлэгч
Наран ургах, шингэх: 05:09 - 20:37
Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.