Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 05 сар 31
・ 3

Энэ удаагийн сонгуульд улсын төсвөөс 16.4 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Үүнээс 3.2 тэрбум төгрөгийг саналын хуудас хэвлүүлэхэд, 2.5 тэрбумыг сонгуулийн санал тоолох автомат хар машинд зарцуулах аж.
УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд зарцуулах дээрх мөнгөн дүнг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэс лэн гаргасан юм. Зардлыг хэрхэн тооцож гаргасныг СЕХ-ны дарга ийн тайлбарлав. Тэрбээр “Санал өгөх насны хүний тоо энэ удаад146 мянгаар нэмэгдсэн ч төсөв 400 гаруй сая төгрөгөөр багасч байгаа. УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулах тул саналын хуудасны тоо ч нэмэгдсэн. Тодруулбал, 2012 онд сонгуулийн хуудсыг нэг талд нь бичдэг байсан бол энэ удаад хоёр талд нь бичих юм. Энэ хэрээр зардал нэмэгдэж байгаа. Дөрвөн жилийн өмнө сонгуулийн санал тоолж байсан автомат хар машины зай дууссан учир түүнийг солих болон сэлбэг, цэвэрлэгээний мате риал авахад 2.5 тэрбум төгрөг зарцуулна” гэсэн юм.
Энэхүү тайлбарыг сонссон иргэд нэлээд ундууцав. Техник технологи хөгжсөн XXI зуунд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн амьдарч байгаа хэрнээ зайгаар ажилладаг автомат төхөөрөмжийг сон-гуулийн санал тоолоход хэ-рэглэж байгаа нь иргэдийг ийнхүү бухимдахад хүргэв. Үүгээр ч зогсохгүй дөрвөн жилд нэг удаа ашиглахад зай нь дуусч, их хэмжээний мөнгөөр цэнэглэх болсонд иргэд илүүтэй эгдүүцэж байна. Ингэж аашлах нь ч аргагүй. Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудлаас жишээ татан тайлбарлавал, 2.5 тэрбум төгрөгөөр хамгийн багаар бодоход100 гаруй хүүхэд хүмүүжих хүчин чадал бүхий цэцэрлэг хоёрыг барих боломжтой. Энгийнээр тооцоход гэртээ цоожлуулж буй дээрх тооны багачууд цэцэрлэгт явж, түүний цаана мөн тооны эцэг, эх ажилтай болох юм.
Энэ хэрээр иргэдийн амьдрал сайжрах нөхцөл бүрдэх байсан. Гэтэл эрх баригч буюу АН ийм сонголт хийхийг хүссэнгүй. Иргэдийнхээ итгэл дээр гишгэж, автомат хар машиныг оруулж ирсэн цаг саяхан. Тодруулбал, АНУ-ын “Dominion voting systems” компанид үйлдвэрлэсэнImage Cast загварын төхөөрөмжийг авч ашиглахаар гэрээ байгуулсан тухайгаа СЕХ-ныхон 2012 оны нэгдүгээр сарын 9-нд дуулгаж байв. Түүнээс хойш гурван сарын дараа сонгуулийн санал тоолох 2540 автомат машиныг оруулж ирсэн
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.