Бизнес
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 11 сар 03
・ 1
“Талх Чихэр” ХКНийслэлийн хүн амын өдөр тутмын хүнсний хэрэгцээ болох талх, гурилан бүтээгдэхүүнийг тасралтгүй 30 дахь жилдээ үйлдвэрлэн түгээж ирлээ.
“Талх Чихэр” ХКүйлдвэрийн инновацийн хөтөлбөрийн хүрээнд 2004 оноос хойш Европын холбооны Франц, Чех, Голланд, Финлянд, Итали, Герман, Испани болон БНХАУ-ын томоохон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж, гадна дотны банк санхүүгийн байгууллагын зээл тусламж, өөрийн эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийн үйлдвэрийн техник, технологийн шинэчлэлийг хийж ирсэн билээ.
Европ стандартыг Монгол улсад бүрэн нэвтрүүлэх энэхүү шинэчлэлийн үйл ажиллагаандаа нийтдээ 40 гаруй тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгээд байгаа бөгөөд шинэ хэрэглээг Монголын хэрэглэгчидэд байнга бий болгож ирсэн.
Энэ удаа “Талх Чихэр” ХК-ийн жигнэмэгийн үйлдвэр Италийн CEPISILOS Германы GOSTOL, WATSON MARLOWБНХАУ-ын ZHUHAI HUA PU компаниудын жигнэмэгийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологийг инженер, техникийн ажилчид болон гадны мэргэжилтнүүдтэй хамтран үйлдвэртээ амжилттай суурилуулж ашиглалтанд орууллаа.Тус шугам нь 50 ажиллагсадтай хоногт 6,0 тн жигнэмэг үйлдвэрлэн гаргаж дотоодын жигнэмэгийн хэрэгцээний 50%-ийг бүрэн хангах чадалтай, импортын бүтээгдэхүүнийг оролхуйц чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойгоороо давуу талтай.
Одоогийн байдлаар Герман болон Орос улсын технологич нартай хамтран ажиллаж байна. Ингэснээр дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч орнуудын хэрэглэгчдийн хэрэглэж заншсан уламжлалт жигнэмэгүүдтэй амт, чанар, өнгө үзэмжийн хувьд өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүн гаргах боломжтой болж хэрэглэгч нартаа өргөн барьж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.