МИАТ, “Бодь даатгал” хоёрын түншлэлийн цаана юу нуугдаж байна вэ?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 02

5555

МИАТ төрийн өмчит хувьцаат компанид Үндэсний агаарын тээвэрлэгч статусыг олгоод тодорхой хугацаа өнгөрчээ. Нэр бүхий удирдлагууд нь хэдэн тэрбумаар хэмжигдэх мөнгийг гувчуулсан нь ч тогтоогдоод 5 жилийн нүүрийг үзэж байгаа тус компанитай холбоотой анхаарал татсан асуудал олон байдаг. Тухайлбал, Даатгалын зардлын талаар гэхэд алдарт Дайны эрсдлийн даатгалыг оруулахгүйгээр аваад үзэхэд заавал даатгах шаардлагагүй үр ашиггүй зардал болсон даатгалууд ч цөөнгүй байж ирсэн байдаг юм. Тэдгээрийг харвал:

-2011 оны 12 дугаар сард Бодь Даатгал ХХК-тай  BD/AVN 0310104011165 тоот гэрээ байгуулан БОИНГ В737-800 (EI-CXV),  БОИНГ В737-800 (EI-CSG) 2 /жижиг/ агаарын хөлгийн их бие, даатгуулагчийн өөрт хүлээх хариуцлага, уг агаарын хөлгүүдээр тээвэрлэх зорчигчийн амь нас, эрүүл мэнд, тэдний алдагдсан ачаа тээш, илгээмж болон гуравдагч этгээдийн  өмнө хүлээх хариуцлагыг 984 177 ам.доллараар 2010 оны 12 сарын 15-наас 2011 оны 1-р сарын 14-нд дуусахаар даатгуулсан, 2011 оны 05 дугаар сард Бодь Даатгал ХХК тай  AVN 0310104011165 тоот нэмэлт гэрээ байгуулан БОИНГ В737-300 агаарын хөлгийг иж бүрэн даатгалд  хамруулан 378 876 ам.доллар, уг гэрээний нэмэлтээр, 2011 оны 09 дүгээр сарын 28-нд нэмэлт гэрээ байгуулан 2 дахь онгоцыг 135 888 ам. доллараар тус тус даатгуулсан.2009-2010 онд 1 175 409 амдоллараар даатгуулсан байна.

-2011 оны 2 дугаар сард Бодь Даатгал ХХК тай  BD/HIA 0311/301011339 тоот гэрээ байгуулан нисэх бүрэлдэхүүнийг даатгуулж, 143 ажиллагсадын гэнэтийн ослын даатгалын хураамжинд 42.5 сая төгрөгийн гэрээг байгуулсан байна.

-2010-2011 онд Мөнх даатгалтай гэрээ байгуулж нисэх бүрэлдхүүний гэнэтийн ослын даатгалд 12 198 208 төгрөгөөр даатгасан.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх