“Академи авардс-2016” наадамд "Үргээлэг-2", “Элэг нэгтэн” кинонууд хамгийн олон төрөлд нэр дэвшиж байна

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2016 06 сар 02

“Монголын үндэсний Кино урлагийн Академи”-с зургаа дахь жилдээ болж байгаа Монголын Академийн Дээд шагнал гардуулах ёслол “Академи авардс-2016” наадам маргааш "Их тэнгэр цогцолбор"-т болно. Тус наадам нийт 17 төрлөөр шилдгүүдээ тодруулах бөгөөд өнгөрсөн жилүүдийн шилдэг бүтээлээр 2011 онд "Зөрлөг" УСК шалгарч байсан бол 2012 онд "Бодлын хулгайч", 2013 онд "Аравт" УСК, 2014 онд "Үргээлэг", 2015 онд "Аав" УСК тус тус шалгарч байсан юм. Харин энэ жилийн хувьд "Атганд үлдсэн эрдэнэ", "Үргээлэг-2", "Тоглож болохгүй нас", “Элэг нэгтэн” кинонууд хамгийн олон төрөлд нэр дэвшиж байна.

Эдгээр кинонууд дотроос ДОЗ ПЛАС энтертайнмэнтийн  Монголын хамгийн анхны англи хэл дээрхи кино буюу “Элэг нэгтэн” кино 6 төрөлд нэр дэвшиж байгаа аж.

Элэг Нэгтэн киноны хувьд олон улсын гурван кино наадмаас шагнал авсан бөгөөд  одоогоор Япон, Энэтхэг,Хойд Солонгосын кино наадамд уригдаад байгаа аж. Нээлтээ хийсэн даруйдаа үзэгчидээс өндөр үнэлгээ авч, мэргэжилийн уран бүтээлчидийн баг ажилласан чансаатай кино бүтээл болсон гэдгээрээ бусдаас ялгарч байгаа.  Мөн үүнээс гадна ДОЗ ПЛАС энтертайнмэнтийн бүтээл  тун удахгүй нээлтээ хийх “Нэг Өдрийн Дайсан”  УСК  бүтээлээрээ оролцож байна. Монголын кино урлагийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан мөн өөрийн улсыг гадны оронд тодорхой хэмжээгээр сурталчилж байгаа кино бүтээлчид гэдгээр ялгарч, хийсэн бүтээлүүд үзэгчдээс өндөр үнэлгээ.  Ямартаа ч энэ удаа Элэг Нэгтэн  6 төрөлд ,Нэг өдрийн дайсан  3 төрөл нэр дэвшихээр болжээ.
Элэг Нэгтэн уск 
Шилдэг кино    Элэг нэгтэн
Шилдэг найруулагч   Ш.Доржсүрэн
Эмэгтэй гол дүр        М. Тэргэл  ( анх удаа 16 настай охин нэр дэвшүүлж байна)
Эмэгтэй туслах дүр  А.Мөнгөнзул
 Эрэгтэй туслах дүр    Д. Гүрсэд
Нүүр хувиргалт     З. Одончимэг
 
Нэг өдрийн дайсан уск
Шилдэг Эрэгтэй туслах дүр Т.Билэгжаргал
Шилдэг эвлүүлэгч  Д.Эрдэнэбулган
Шилдэг Зураглаач   Жан Юүкэүн
                                         Г.Пүрэвсүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх