Өнөө жил ерөнхий боловсролын сургуулийг 36 мянга 207 сурагч төгсөж байгаа. Эдгээр сурагчид, мөн түрүү жилийн шалгалтад босго оноогоо давж чадаагүй хүүхдүүд нийлээд 40 орчим мянган хүүхэд энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдахаар болоод байна. 2016 оны элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургадугаар сарын 15-нд монгол хэл бичгийн хичээлээр эхэлнэ. Уг шалгалтад өнөө айхтар босго оноо буюу 400 оноог нь аваагүй сурагч бусад шалгалтад орох эрхгүй. Үндсэндээ их, дээд сургуульд элсэн суралцах боломжоо бүрэн алдаж, хувь заяагаа хаалгуулж байгаа юм. Ингэж Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын популист заалт Монголын нийгэмд асар их хор хөнөөл, аюул гачланг дагуулаад байна.
2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын тогтоолд “Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол бичгийн хичээлээр шалгалт авч байх журам тогтоон 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн мөрдүүлэх” гэж заажээ. Түүний дагуу элсэлтийн ерөнхий шалгалтын журамд “Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө” гээд заачихсан. Өнгөрсөн жил монгол хэл бичгийн шалгалтыг хоёр ч удаа авсан байдаг. Эхний шалгалтад хэл бичгийн чиглэлийн нөхдөөс бусад нь буюу тоо, физик, инженерийн чиглэлийн сурагчдын ихэнх нь бүдэрсэн. Дахиад авахад нь дахиад бүдэрчээ.
Ингээд бүтэн жил хүлээсний эцэст тэд ирэх сарын 15-нд дахин аз сорихоор горьдожхүнийг өндөр боловсролтой хүн гэх ойлголт байсан. “Манай тэр ч боловсролтой шүү. Бичнэ гэж ёстой нэг зурж өгнө дөө” гэж ярьцгаадаг нь ийм учиртай.
Харин орчин цагт цэвэр сайхан бичигтэй хүнийг боловсролтой гэж үзэхээ больсон. Энэ бол хэн бүхэнд байх ёстой энгийн нэг шаардлага гэж үзэх болсон.
Үргэлжлэлийг эндээс уншина уу