Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 06 сар 07
・ 2
Х.БАТСУУРЬ
Эдийн засагч
Францын жуулчин Ё.Гюктай Орост 1844 онд уулзсан Хятадын нэгэн худалдаачин хэлэхдээ “Та бидний мэргэжил бол монголчуудыг идэхийн тулд адилхан тийм үү? Та нар уншлагаараа иддэг, би наймаагаараа, зээлийн хүүгээр иддэг. Худалдаачид бид монголчуудыг үс арьстай нь залгиж байна. Та монголчуудыг ер мэдэхгүй байна. Харахгүй байна уу, тэд чинь бүгдээрээ ер хүүхэд шиг улс... Монголчуудын өр гэдэг ер дуусашгүй зүйл. Өр нь үеийн үед ач гучдаа шилжиж байх зүйл. Аяа, Монголын өр гэгч юутай сайхан зүйл гээч. Энэ ч ёстой алтан хайрцаг гэгч дээ” хэмээн хэлснийг манай нэгэн түүхч бичин үлдээжээ.
Бага байхад дунд сургуулийн түүхийн хичээл дээр “Гадаад дотоодын шунахай худалдаачид, баяд, ноёдын дарлал, мөлжлөгийн эсрэг ард түмэн тэмцэж хувьсгал хийсэн” гэж үздэг байсан нь миний санаанд тод үлдсэн. Харийн, гадны түрэмгийлэгчдийн хувьд бол ойлгомжтой, харин дотоодын дарлан мөлжигчид гэж хэн билээ, Монголчууд яагаад бие биеэ дарлах ёстой вэ гэсэн бодол 13 настай бяцхан хүүд асуулт болон үлдэж байсанюм. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал хоёулаа гадаадынхны мөлжлөг, дотоодын дарангуйллын системийг түлхэн унагаах зорилготой гарч, үүргээ гүйцэтгэсэн юм. Гадна, дотны дарангуйлагчид тус тусдаа ажиллаж байсан уу гэвэл үгүй. Дотоодын зарим нэг урвагч этгээд Монголын ард түмнийг дарангуйлан мөлжих, үндэсний баялгийг цөлмөн хоослох тал дээр гадныхантай үгсэн хуйвалдаж амь нэгтэй ажиллаж байсан нь түүхэн баримтуудаар нотлогддог.
Өнөөгийн Монголын гадаад өрийн нөхцөл байдал нь 1911 оны үеийн өр зээлийн асуудалтай тун ижил нөхцөл байдал үүсээд байна. Тавантолгойг тойрсон асуудлууд, Оюутолгойн Дубайн гэрээг үзэглэсэн нөхцөл, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх өр, зээлийг харахад манай зарим нэг эрх баригч гадныхантай амь, агаар нэг байдаг мэт. 1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгал гарсан шалтгаануудын нэг нь Монгол Улс гадаад өрийн дарамтад орсон явдал байсан юм. Тухайн үед хятадын худалдаачид нутгийн ноёд, түшмэдүүдийг хахуульдан дотор газраас авчирсан цай, бөс даавуу, эд барааг монголчуудад өндөр үнээр “шахаж” зээлээр өгсөн бараандаа 2-3 дахин нугарсан хүү тооцдог байсан ба хошууны ноёдтой үгсэн хуйвалдах замаар энгийн ардуудад өрийн хатуу болзол тулган хүлээлгэх, албадан төлүүлэх, мөн хошуу ноёд ч өөрсдийн тавьсан өрийг ард, иргэдээрээ төлүүлэх бусармаг ажиллагааг төрийн нэрээр хэрэгжүүлдэг байсан.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.