Сүхбаатар аймгийн Дарьгангын иргэд газрын тосны хайгуул хийхийг эсэргүүцэж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 07

 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын ард иргэд нутагтаа  газрын тосны хайгуул хийхийг эсэргүүцэж, таслан зогсоох бүхий л талын арга хэмжээг авахаа мэдэгдэж, энэ талаар тэднийг дэмжиж хамтран ажиллах тухай хүсэлтээ Дарьганга сумын Жамбадаржайлан хийдийн тэргүүн лам Б.Цогтбаатар, Сүхаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн захиргаанд хүргүүллээ.
 
Монголын өнө эртний түүхтэй Дарьгангын гайхамшигт тал нутагт газрын тосны ашигт малтмалын лиценз олгосныг цуцлан аймаг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахыг шаардсан бичигт одоогоор зөвхөн Дарьганга сумын 700 гаруй иргэн гарын үсэг зуржээ. Дарьгангын хошууны нэг болох Асгат сумын ард иргэд ч мөн өөрсдийн газар нутгаа хамгаалах, унаган хэвээр нь авч үлдэхийн тулд уг ажилд нэгдэнэ гэдгийг Хатавчийн хийдийн тэргүүн лам Г. Цэрэндорж мэдэгдлээ.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх