Монголд эерэгээр нөлөөлөх сайн мэдээнүүд

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 07

 

Ам.доллар олдог гол бүтээгдэхүүн гэвэл уул уурхайд л бий. Тэр дундаа зэс, нүүрс дэлхийн зах зээлээс дажгүй валют олж ирдэг. Ганц худалдан авагч маань Хятад. Хятадын зах зээлтэй холбоотой, Монголд эерэгээр нөлөөлж мэдэх хоёр сайн мэдээг онцолъё. Зэсийн баяжмалаа зарж олсон мөнгө Монголд орж ирэх валютын урсгалын 30 орчим хувийг эзэлдэг. Зэсийн дэлхийн зах зээлийн үнэ таагүй байгаа ч Хятадын зэсийн импорт 30 орчим хувиар нэмэгдсэн гэх мэдээ бий. Нүүрсний хувьд үнэ нь түүхэнд байгаагүйгээр шалдаа унаж, хэрэглээ нь хумигдсан учраас нүүрс импортлогч компаниуд хэцүүхэн байдалд байгаа. Сүүлийн үед харин нүүрсний зах зээлтэй холбоотой эерэг мэдээ дуулдаж эхэлсэн. Хамгийн сайн нь Хятадын нүүрсний эрэлт 2030 онд оргил цэгтээ хүрнэ гэсэн таамаг.

Урд хөршийн зэсийн эрэлт өсчээ

Дэлхийн зэсийн 40 гаруй хувийг хэрэглэдэг урд хөршийн зэсийн хэрэглээ оны эхний дөрвөн сарын байдлаар ингэж өссөн ч үнийн дүнгийн хувьд 300 сая ам.доллараар буугаад байгаа юм. Хятадууд 4.7 тэрбум ам.доллараар зэсийн баяжмал худалдан авчээ. Хятадад нийлүүлдэг зэсийн баяжмалын 10 орчим хувь Монголынх. Экспортын хэмжээгээрээ илүүрхэж байгаа нь мэдээж Оюу толгой. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусахад нийлүүлэх зэсийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн статистик бий. Гүний уурхайн эхний бүтээгдэхүүнүүд 2020 онд гарна, 2027 онд гүний уурхайн гарцын хэмжээ дээд түвшиндээ хүрч, жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн мэдээг “Рио”-гоос саявтар өгсөн. Оюу толгойн гарц ингэж нэмэгдэх үед Хятадын зэсийн хэрэглээ нэмэгдэхээс гадна, үнэ нь ч давгүй байна гэсэн таамгийг шинжээчид хэлээд эхэлчихсэн. Цагаан суварга тэр үед ажиллаад эхэлнэ, Эрдэнэтээс гарах баяжмал нэмэгдэнэ гээд тооцохоор манай улс Хятадад зэс нийлүүлж буй голлох улсуудтай тоглолт хийх хэмжээнд хүрэх нь тодорхой байгаа. Одоогоор өмнөд хөршийн зах зээл дээр голлох тоглогч болох Чили, Перу гэх мэт улсууд энэ металлын үнийг тогтоож байгаа юм. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусангуут бид дэлхийн зах зээл дээр зэсийн баяжмалын үнэ тогтоогч тоглогчдын нэг болно гэсэн үг.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх