23-25 градус дулаан

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 06 сар 07

Малчид, иргэдийн анхааралд:

 9-11-нд нутгийн зүүн хагаст бороо үргэлжлэн орж, сэрүүснэ.

2016 оны 06 дугаар сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг болон төвийн нутгаар үүлэрхэг бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 14-19 градус, Их нууруудын хотгор болон Говь талын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх