Зассан замаар зүгээр яваач

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 08


Хэдэн жилийн өмнө Хөвсгөл аймаг руу явах гэж машинд 1-2 хоног сэгсчүүлдэг байлаа. Уг нь 600 гаруйхан км газар шүү дээ. Ийм зовлон амсч үзээгүй хүн Монголд бараг байхгүй байх. Гэхдээ бидний тав тухыг алдуулсан энэ байдал арилж, 21 аймаг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдох мөч ойртсоор байна.

Уг нь зам дагаж хөгжил гэдэг. Энэ том бүтээн байгуулалт монголчууд бидний амьдралд ач холбогдлоо өгч эхлээд байгаа. Тухайлбал, аялал жуулчлал хөгждөгийн жишээг зам нь ашиглалтад орсон даруйд буюу 2014 онд Хөвсгөл аймгийг зорьсон аялагчдын цуваа бидэнд харуулсан билээ. Хөвсгөл аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон анхны зунаа 43 мянган тээврийн хэрэгсэл тус нутагт зорчсон гэдэг тоон баримт бий.

Энэ мэт олон сайн зүйлийг урин дуудаж буй авто зам нөгөө талдаа олон, олон эрдэнэт хүний амийг авч одох том шалтгаан болоод байна. Гэтэл хөдөө, хотгүй зам нь там шиг байх үед тэгж их осол гардаггүй байсан сан. Харин одоо шил толь шиг сайхан замыг тавих хэрээр аймшигтай осол олноор гарч амь насаа алдах иргэдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа нь харамсалтай.

Өнгөрсөн жил Хөвсгөл аймаг руу ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байсан гэхэд хилсдэхгүй. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн аймагтаа монголчууд аялж, эх орныхоо байгалийн сайхантай танилцах, аялах сайхан боломж бүрдсэн нь сайн хэрэг. Гэтэл шинэхэн зам дээр өмнө нь байгаагүйгээр олон осол гарч, тэр хэрээр олон хүн амиа алдсан гэх юм билээ. Учир нь ямар ч эвдрэлгүй тэгш сайхан замд найдаад хурдаа хэтрүүлэн, анхаарал болгоомжгүй явсны хар гай. Эсвэл өнгөрсөн даваа гарагт л гэхэд хөдөө, орон нутгийн замд буюу Баян-Өлгий Сүхбаатар,Төв, аймгуудын замд нийтдээ 10 гаруй хүн авто ослоор алтан амиа алдсан байгаа юм.
 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх