Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 06 сар 09
Малчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгаар хүйтэн бороо үргэлжлэн орохыг анхааруулж байна.
2016 оны 06 дугаар сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн нутгаар, баруун зүгийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 9-14 градус, Алтайн өвөр говиор 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 9-11 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.