Ялалт авсан тамирчин Лебедев “Манай нутагт болсон болохоор намайг ялуулах гэж оролдсон. Шүүгчид миний талд ажилласан нь надад таалагдаагүй. Олон жил хөдөлмөрлөж, хөлс хүчээ шавхчихаад луйвардуулж ялагдахын зовлонг би мэднэ” гээд Рио-2016 зуны олимпийн их наадамд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Мөн олимпийн гурван удаагийн аварга ОХУ-ын Төрийн думын гишүүн Александр Карелин “Манай дотоодын тэмцээнийг Монголын шүүгч шүүх болтлоо бид нэг нэгэндээ итгэхээ больсон хэрэг үү” гэж хэлсэн нь асуудлыг бүр ч хурцатгасан. “Батгана суусан газар балагтай” гэгчээр монголчуудын шүүсэн шүүлт ийм боллоо. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидгийн жишгээр орос гүрэн Монголыг зүхэж байна. Ялангуяа илт ялагдал хүлээсэн дагестанчууд, ялсан хэрнээ хэл амтай энэ олимпод оролцохгүй гэж домог болсон тамирчин нь мэдэгдэл гаргаад байгаа якутууд монголчуудыг нэг нүдээрээ ч үзэж чадахгүй байгаа. Ингэж бид тив дэлхийд шившгээ дэлгэж байна.
Ер нь ганцхан энэ удаагийн тохиолдолд алдаа гарган, хэдэн халтар цааснаас нэр хүндээ барж байгаа юм биш л дээ. Монголчуудын өнөөдөр болж байвал маргааш хамаагүй, өөрөө л болж байвал бусад нь хамаагүй гэх энэ өчүүхэн, өрөвдмөөр, арчаагүй сэтгэлгээ биднийг уруу дорой харагдуулж, улс орны хөгжил дэвшлийг арагш нь улдан чангааж байгаа юм. Зөвхөн хар амиа оторлон өнөөдрөө бодно гэдэг хамгийн ядарсан, увайгүй арга шүү дээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу