Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 06 сар 09
・ 3

“ Юнивишний ах, эгч нартаа баярлалаа. Интернет, сошиал ертөнцөөс хол байлгасанд нь, тасраад л ирээд л, тасраад л” ийм мэдээлэл твиттерээр цацагдаж, залуучууд дуу нэгтэйгээр лайк дарж, дэмжиж өнжив, өчигдөр. Үнэндээ юнивишнд талархах ч зүйл бий, галзууртлаа бухимдах тохиолдол ч гардаг. Хүүхдээ хараад гэртээ сууж байгаа бүсгүйчүүд, өндөр настны тэтгэвэртээ гарч, хийх зүйлгүй уйдсан хөгшчүүдэд кабелийн энэ суваг ямар нэг байдлаар хань болж, уйтгарыг нь сэргээдэг.
Бас тухайн нэвтрүүлэг, мэдээ сэлтийг ажилтай байгаад үзэж чадаагүй бол нөхөөд үзчих боломжтой гээд технологийн шинэ дэвшлийг монголчуудад танилцуулсан гэх мэтээр магтаж болох л доо. Гэвч сайн зүйлд садаа мундахгүй гэгчээр хэрэглэгчдийг хоёрдугаарт тавьдаг нь дэндүү харамсмаар. Миний бодлоор, хамгийн өндөр талбөр бүхий сувгийг сонгосон иргэдийн хувьд хамгийн эелдэг үйлчилгээг хүсэх нь зүй ёсны хэрэг.
Тийм үйлчилгээг авч чадахгүй байгаадаа би төдийгүй гэрийнхэн маань бухимдахдаа өөр кабелийн сүлжээг сонгох дээрээ тулсан ч бид юнивишнд аль хэдийнэ барьцаалагдсан байлаа. Учир нь тус сүлжээг анх тавиулахад вокс хэмээх хар төхөөрөмжийг худалдаж авсан юм. Одоогоос хоёр билүү, гурван жилийн өмнө. Үүний дараа хүүхдүүдтэйгээ суваг булаацалдахгүй хэмээн кабелиа салаалуулав. Тэгтэл жил хагасын дараа өнөөх хар төхөөрөмж нь гэмтэж, телевиз 10-20 минут гараад л автоматаар унтарчихдаг боллоо.
Гэр бүлийн гишүүд бүгд ажилтай тул түүнийг засуулах завтай ч хүн байсангүй явсаар улсын наадамтай золгодог байгаа. Энэ хооронд хүү тусдаа гарч, өөрийнхөө өрөөнд байсан зурагтаа аваад явсан тул суваг булаалдах хүнгүй боллоо. Гэсэн хэдий ч наадмын олон хоногийн амралтыг далимдуулан, завтай байгаа дээрээ гээд дуудлага өгч өнөөх аппаратын учрыг олох гэтэл гэмтсэн байна. Шинээр худалдаж ав гээд түр хугацаанд сүүлд тавигдсан жижиг аппаратыг холбож өгөөд явчихав. Эдүгээ түүнийгээ хэрэглэсээр байгаа юм . Ингээд л бид өнгөрсөн жилийн долдугаар сараас хойш салаалж хэрэглэснийхээ төлбөрийг төлсөөр өнөөдрийг хүрсэн хэрэг. Сар бүр 20 мянган төгрөг гэхээр жилийн хугацаанд хөөрхөн мөнгө болчихжээ. Лав нэг сарын байрны төлбөр төлөх хэмжээний мөнгийг юнивишнд сул өгсөн гэсэн үг.
Тэгээд л салаагаа түр хугацаагаар / дахин жижиг зурагт автлаа/ салгуулахаар ХУД- дэх юнивишний салбарт очсоноор хэрэг мандаах нь тэр. Теллер охин хэлж байна аа, та салаагаа салгуулах гэж байгаа бол салаалсан кабелиа, жижиг төхөөрөмж, удирдлагаа авчир гэв. Миний хувьд түр хугацаагаар, хоёрдугаарт анх тавьж өгсөн вокс аппарат эвдэрсэн тул жижгээ хураалгахгүйгээр ашиглаж байх хүсэлтийг тавьснаар буруудаж, улмаар өнөөх бүсгүйтэй муудалцаад гарлаа.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.