Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 06 сар 10
・ 1

Илжиг модон хударгандаа гэгчээр хэдхэн жилийн өмнө нийслэлчүүд хэдхэн буудал газар явахдаа 1-2 цаг түгжрэхийг юман чинээ тоодоггүй байлаа. Бүр байх ёстой юм шигээр л хүлээн авч, цаг заваа ч зохицуулаад сурчихсан байсан. Энэ нь монголчуудын аливаа зүйлд дасан зохицохдоо сайных байж магад. Харин одоо бол 1-2 цаг түгжрэхийг байж болохгүй байгалийн гамшиг шиг хүлээн авдаг болжээ. Саяхан тохиосон олон улсын хүүхдийн эрхийн өдөр буюу зургадугаар сарын 1-ний өдөр тэртээ 2011 он шиг түгжирч, нийслэлчүүд хуучнаа эргэн дурслаа. Энэ удаад нийслэлчүүд харин дуугүй байсангүй. Болох ёстой зүйл болсон мэтээр хүлээн авсангүй. Баярын өдөр агаар салхинд гарсан иргэд нийслэл рүү орохын тулд бүтэн гурван цаг түгжирч гэнэ.
Харин хотын төвд тоглолт үзэхээр буюу хүүхэд багачуудаа баярлуулахаар төв рүүгээ орж ирсэн иргэд буцаад харих гэж мөн л 2-3 цаг нам түгжрээд уураа барсан юм байх. Учир нь одоог болтол цахим ертөнцөд түгжрэлийн талаар уурлаж, бухимдсан пост оруулсаар байгаад хамаг учир байгаа юм. Ийнхүү түгжрэлийн эрин зууныг эргэн сануулсан үйл явдал тохиох болсон шалтгаан нь өнөөх шүүмжлэл дагуулдаг дугаарын хязгаарлалт үйлчлээгүйгээс болсон хэрэг.
Түүнчлэн ирэх долдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд манай улсад болох АСЕМ-ын дээд төвшний уулзалттай холбоотойгоор бүтээн байгуулалт, тохижилтын ажил ид өрнөж байгаа. Тиймээс ч нийслэлд нэлээд олон замыг хааж, засвар шинэчлэлийн ажил хийж буй. Энэ мэт шалтгаанаас болж баярын өдөр авто замууд нам гацаж хуучныг эргэн сануулсан хэрэг. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд нэг л өдөр нам түгжрэхдээ өнөөх шүүмжлээд байдаг замууд амьдралд нь ямар их цаг хугацааг бэлэглэдэг болохыг ухааруулсан гээд хэлчихэд хилсдэхгүй. Үнэхээр Улаанбаатар авто замын бүтээн байгуулалт сайн хийгдсэн байна.
Тухайлбал, 40 гаруй жил гар хүрээгүй байсан зуслангийн чиглэлийн замыг өргөтгөн, шинэчилж, өнгөрсөн даваа гарагт бүрэн ашиглалтад хүлээн авлаа. 40 гаруй жил огт засвар хийгээгүй замыг тавих ажил мөн ч их шүүмжлүүлж байж ашиглалтад орсон доо. Өнгөрсөн жил хийсэн зам нь эвдэрчихлээ. Хачин хэврэг зам хийж, улсын мөнгөөр тоглож байна гэх мэтээр шуугиж эхэлсэн. Учир нь тус замыг хийсэн
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.