“Хараагүй хүмүүст ч байгалийн нар хэрэгтэй”

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 11 ・ 1
 

Б.ЗАЯА

Хараагүй хүмүүст нартай, наргүй ч ялгаагүй гэж та бодож байна уу. Үгүй дээ. Тэд ч бас хүн. Монгол Улсын иргэд учир Үндсэн хуулиар олгосон бүх эрхээ эдэлнэ. Харин ч илүүг эдлэх эрхтэй хүмүүс, тэд юм. Монгол Улс хараагүй төдийгүй нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстээ анхаарал тавьж чаддаггүй, зөв бодлого хэрэгжүүлж тэднийгээ нийгэмшүүлэх асуудал олон жил яригдаж ирсэн. Ийм үед харааны бэрхшээлтэй хүмүүс орон байртай болох таатай мэдээг өнгөрсөн онд цацаж, улсын төсвөөс дөрвөн тэрбум төгрөгөөр 90 айлын орон сууц барихаар болсон юм. Ийнхүү цөөхөн нь ч гэсэн орох оромжтой болох боломжтой байрны суурийг тавих үеэс өөр нэгэн асуудал дэгджээ.

90 айлын орон сууцыг Монголын хараагүйчүүдийн холбооны дэргэдэх хараагүйчүүдийн байрны зүүн талд барихаар суурийг нь тавьжээ. Хараагүйчүүдийн гэгддэг 48 дугаар байр шинэ байр хоёрын хоорондох зай, талбай маш ойрхон байгаагаас байгалийн нар, салхи үзэх боломжгүй боллоо хэмээн оршин суугчид нь эсэргүүцэх болжээ.

Хараагүй иргэдийн 90 айлын орон сууцыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас захиалж “Хар-Үжин” компани гүйцэтгэж байна. Өнгөрсөн жил барилгын ажил эхэлсэн бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох аж. Өчигдөр тус барилга дээр очиход барилгын ажил хоёрдугаар давхар хүртлээ үргэлжилж байв. Дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай барилга гэнэ.

48 дугаар байрны оршин суугч Д.Отгонбаяр “Манай байр Монголын хараагүйчүүдийн үйлдвэрийн ажилчдын байр нэртэй 1986 онд ашиглалтад орсон. Өдгөө 30 жилийн насыг үдэж байна. Энэ байранд хараагүйчүүдийн үйлдвэрийн ажилчид амьдарч байсан. Одоо ч амьдарч байгаа. 48 айлын орон сууц гэж баригдсан ч одоо 60 гаруй айл амьдардаг. Тэдний тэн хагас буюу 40 гаруй айл нь зүүн тийшээ буюу наран талдаа цонхтой. Тэдний дунд харааны бэрхшээлтэй хүн айл өрх олон байгаа. Гэтэл яг тэр хэсэгт маш ойрхон зайтай Баянголын Засаг даргын Тамгын газрын захиалгаар орон сууцны барилгын ажил эхэлсэн.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: