Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 06 сар 11
・ 2
Иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газар худалдан авахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан "Сайн хувьцаа” төслийг боловсруулан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:
"Засгийн газар эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, иргэдийг орлогожуулах "Тавантолгой”-н төслийг эрчимжүүлэх, санхүүгийн зах зээлийг босгох зорилготой энэ шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын иргэн бүр 1072 ширхэг буюу сая төгрөгийн хувьцаа эзэшсэн.
Энэ шийдвэр 2012 онд гарсан. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө Монгол Улсын иргэний бүртгэлтэй байсан бүх иргэн хамрагдаж байгаа. Үүнээс хойш тодорхой түвшний буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутнуудад энэ мөнгийг санхүүжүүлэн олгосон. Үлдсэн 2.4 сая иргэнийх хувьцаа хэлбэрээрээ байршиж байгаа. Хэрвээ иргэд "Тавантолгой” компанийн хувьцааг зарах хүсэлтээ гаргавал Засгийн газар худалдан авах шийдвэр гаргалаа. 1072 ширхэг хувьцаа 1 сая төгрөгийн ханштай байгаа. Нэг ширхэг хувьцааны үнийг 933 төгрөгөөр үнэлсэн.
Эхний ээлжинд 30 хувийг худалдан авч, дараагийн шатанд хувьцааны 70 хувийг худалдаж авах ажиллагааг хэрэгжүүлэх юм.Хамгийн гол нь санхүүгийн зах зээлийг босгох зорилготой хувьцааны 70 хувийг хөрөнгийн биржээр дамжуулах шууд худалдан авах ажлыг зохицуулах юм. Цаашдаа иргэд бирж дээр байгаа өөрсдийнхөө хувьцааг идэвхжүүлэх бүртгэлжүүлэх тогтолцоог бий болгосны дараа хоёр дахь шатны ажлыг эхлүүлнэ. Хувьцааг худалдан авах эхний шат зургадугаар сарын 13-ны өдрөөс иргэд холбогдох банкуудад очиж маягт бөглөн, өргөдлөө гаргаснаас шийдвэрлэгдэх юм. Өнөөдөр бид "Тавантолгой”-н компаниар дамжуулан худалдан авч байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.