Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 06 сар 13
・ 3

Д.ОЮУНЧИМЭГ
Тавантолгойн орд газар нийт 80 мянган га газрыг хамардаг, 6.4 тэрбум тоннын нөөцтэй стратегийн ач холбогдол бүхий нүүрсний орд. Энэхүү орд 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн өнөөдрийг хүртэл сонгуулийн үеэр амь ордог уламжлалтай. Нохойд барьдаг мод гэгчээр сав л хийвэл 1072 хувьцааг мөнгө болгож та нартаа өгнө гэх амлалтыг өрсөлдөгч том намууд өгөх. Түүнийгээ хэлбэрийг нь өөрчилж ард түмний толгойг эргүүлэх. Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засаг Д.Содном “Бэлэн мөнгө тараавал эдийн засаг сүйрнэ. Мөнгө бэлнээр авснаас илүү бэрхшээл эдийн засагт тулгарна. Заавал Засгийн газарт зарахгүйгээр өөрсдөө зарж болно” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Тэгээд ч цалин, тэтгэвэр тэтгэмж өгөх мөнгөгүй хэмээж байсан Засгийн газарт мөнгө хаанаас гараад ирэв. Магадгүй, бонд босгоод олчихно, өр тавьчихна гэх байх. Тэгвэл түүнийг нь хэн, хэзээ төлөх вэ гэдэг чухал асуудал.
ХЭЛБЭРИЙГ НЬ ӨӨРЧИЛСӨН МӨНГӨНИЙ АМЛАЛТ
Ингээд МАН, АН хоёр энэ жилийн сонгуулиар иргэдэд барих эхний сюрпризээ задалсан нь Тавантолгойн хувьцааны 30 хувийг Засгийн газар 300 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэр байв. Сонгуулиар мөнгөний амлалт өгөхгүй гэсэн ч хэлбэрээ өөрчилсөн нь энэ. Учир нь сонгуулиар ямар нэгэн амлалт өгөх, эд мөнгө тараахыг хориглоно гэсэн нь “даший шог” болох нь тэр. Энэ мэдээлэл гарахтай зэрэгцэн сайд дарга нар, УИХ гишүүд, төрийн гурван өндөрлөг нь ирээдүйгээсээ хулгайлсан мөнгөө оффшор бүсэд хадгалж байхад “Өгнө гэж байгаа дээр нь авах хэрэгтэй” гэх халаас хоосон, гэдэс өлсгөлөн ард түмний хүлээлт эхлэв. “1072 хувьцааны 30 хувьд олгох 300 мянган төгрөг авахын тулд ирж бүртгүүлнэ үү” гэсэн утга бүхий мессежийг зарим банк харилцагчынхаа утас руу явуулаад эхэлсэн байгаа юм. Манайхаас өөр аль ч оронд хувьцаагаа арилжааны банкаар дамжуулан арилжаалж байсан түүх байхгүйг эдийн засагч, шинжээчид хэлж байна. Банкаар дамжуулан арилжаалах болсон нь ч бас л учир шалтгаантай гэнэ. Өнөөдрийг хүртэл алагчилсаар ирсэн хоёр зах зээлийн алийг нь унагах вэ гэдэг сонголтыг эрх баригчид хийчихлээ гэх нь бас бий. Ер нь Хөрөнгийн бирж хүчгүйдсээр байгаа нь арилжааны банкуудад албан тушаалтнууд зээлтэй, хадгаламжтай байгаа учраас тордсоор байгаа хэмээн эдийн засагчид хэллээ.
Тэгвэл, мөнгө тараасны дараа юу болох вэ. Мэдээж ам.долларын ханш талийж өгнө. Инфляц өснө. Магадгүй валютын ханш зах зээлийн зарчмаар өсч, урууддаг гэх хуурай тайлбарыг албаныхан өгөх биз. Харин хоёр хувьтай болгосон инфляц өслөө гээд хаа хүрэх вэ хэмээн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг хэлээд авна лээ. Цаашилбал, санхүүгийн зах зээл Хөрөнгийн бирж, арилжааны банк хоёр тулах баганатай. Сүүлийн 25 жил арилжааны банкыг хөхиүлэн дэмжсээр ирсэн нь том акул болгосон. Гэтэл Хөрөнгийн бирж шоовдорлогдсоор өсч, торниогүйн гашуун түүхийг брокер, диллер болон энэ захад тоглогчид, шинжээчид халагласаар буй юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.