Палеонтологийн хүрээлэнгийнхэн эсэргүүцэл зарлалаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 15 ・ 1

 

Монгол Улсын Засгийн Газраас 2016 оны 5-р сарын 23-ны өдрийн 270 дугаар тогтоолоор БЗД-ийн 13-р хороонд байрлах Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг тус дүүргийн Прокурорын газарт шилжүүлэхээр шийдвэрлэснийг эсэргүүцэж “Шинжлэх ухаанаа аваръя” түр хороо байгуулагдсан байна.

Тус хорооноос "Монгол улс палеонтологийн олдвор, судлалаар дэлхийд эхний 3-р байрт ордог бөгөөд монголын нэр хүндийг олон улсад чамгүй өсгөж байгаа томоохон хүрээлэнгүүдийн нэг нь ШУА- ийн Палеонтологи, геологийн хүрээлэн билээ. Гэтэл Засгийн газраас дээрх тогтоолыг гаргахдаа зөвхөн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг прокурорын газарт шилжүүлэх тухай дурдсанаас бус тухайн байранд ажил хөдөлмөр эрхэлдэг эрдэм шинжилгээний ажилтнуудыг хаана байлгах, тухайн байранд хадгалагдаж буй дэлхийд данстай эртний ховор ургамал, амьтан, чулуулгийн дээжийг хаана, хэрхэн шилжүүлэн хадгалах асуудлыг огт тусгаагүй байна. Түүнчлэн дээрх байранд Палеонтологийн хүрээлэн олон жилийн турш үйл ажиллагаа явуулж ирэхдээ эртний ургамлын сан, сээр нуруугүй амьтад, боловсруулаагүй чулуун дээжийн сан хөмрөг зэрэг ховор олдворуудыг хадгалдаг бөгөөд эдгээр үнэт сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх ямарч боломжгүй юм." хэмээлээ.

Д.Тамир

Эх сурвалж: www.TODAY.mn
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • daka / 2016 06 сар 15/

    zob Mongolii n shinjlex uxaanii neg tom calbar Mongoliin neriig delxiid aldarshuulj ybaa erdemten ajilchidiig xcox erx baixgui frokuroruudiin oron toog tsoolmoor um neg l ix frokurooruud ydargaatai um shinjlex uxaana abarya ard tumen

    Хариулах