Юун цэцэрлэгт хүрээлэн, хар зах юм биш үү

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 15 ・ 1
 

Улс үндэстэн болгон өөрийн гэсэн цэцэрлэгт хүрээлэнтэй байдаг. Тэр ч бүү хэл нэг хотод нэлээд хэдээрээ байх нь бий. Бүр хот нь тэр чигээрээ цэцэрлэгт хүрээлэн шиг байдаг. Цэцэрлэгт хүрээлэнд нь очиход яг л диваажингийн нэгээхэн хэсэгт зочилсон юм шиг санагддаг. Цэцгийн хүлэмж, архитектурын гайхалтай шийдлүүд, усан оргилуур, ресторан, төгөл, хүлэмж, спортын цогцолбор, тоглоомын газрууд, амьтны хүрээлэн тэр байтугай саун амралтын газартай гээд цогц байдаг. Урлаг соёл, спортын арга хэмжээ, шоу үзүүлбэрүүд ч тасрахгүй. Өөр өөрийн онцлогоороо дэлхийд танигдсан. Тэнд нь очиж үзэх гэсэн жуулчдын хөл тасардаггүй. Тэгвэл үүний нэгэн адилаар Улаанбаатар хотод дэлхийн хотуудын жишгээр иргэдээ амарч зугаалж, чөлөөт цагаа зөв, аятай тухтай өнгөрөөж байх газартай болгож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан.
 
Өнөөдөр хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх цор ганц газар нь тэр болсон. Шарилжаар дүүрсэн, дэд бүтэцгүй байсан тэрхүү газар эрх мэдэлтнүүдийн хараанд өртөөгүйн ачаар цэцэрлэгт хүрээлэн болж, өнгө нэмсэн нь тэр. Нийт 110 мянга гаруй мод сөөг, олон улсын стандартад нийцсэн Монголын анхны 5.5 км дугуйн болон гүйлт, цанын зам, сагсан бөмбөг, хөлбөмбөг, софт теннисийн  комплекс спортын талбай, хүүхдийн тоглоомын талбай, газрын усан оргилуур зэрэг олон бүтээн байгуулалтыг өнгөрсөн таван жилийн дотор хийж амжуулахын зэрэгцээ иргэдийн ухамсарт мод, сөөг тарих, ногоон байгууламжийн ач тусыг ойлгуулж чадсаны ачаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн цэцэгс бүрхсэн, ногоон талбар болсон. 
 
Ийм цэцэрлэгт хүрээлэнтэй болсон нь сайн хэрэг. Гэвч харамсалтай нь эдүгээ цэцэрлэгт хүрээлэнд дөнгөж хөл тавихад л урдаас хиншүү хярвас ханхалж,  хоолны гудамжаар явж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Шөнө орой болсон ч хамаагүй хуушуур бууз, шорлог, хорхог, таван цулын шөл, хонины чанасан толгой гээд аль л шингэц муутай, хүнд хоолнуудыг зарахын зэрэгцээ эрүүл ахуйн талаар үг унагаад ч хэрэггүй.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: