5 сая жуулчин хүлээж авах зорилттой “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр батлагдлаа

Эдийн засаг ・Нийтэлсэн: Хөхөө 2014 09 сар 23

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 9-р сарын 22-ны ээлжит  XIX хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тусгагдсаны дагуу уг хөтөдбөрийг  3 үе шаттай хэрэгжүүлснээр нийслэл хот 2020 онд 2 сая жуулчин хүлээн авч, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэхээр зорьж байна.  Харин 2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авах тооцоотой байна.

Хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зохицуулалтыг оновчтой болгох, гадаад, дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөл, алжаал тайлах тав тухын орчныг бүрдүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлэх, Улаанбаатар хотыг аялал жуулчлалын зорих газар болгон гол зах зээлд сурталчлах, бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж хотын соёлыг дэлгэрүүлэхэд чиглэсэн ажлууд хийгдэнэ.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд жил бүрийн нийслэлийн төсвийн 5 хувийг зарцуулж байхаар НИТХ-аас шийдвэрлэлээ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх