Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 06 сар 16

2016 оны зургаадугаар сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно, Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр.  Дорнод, Дарьгангын тал нутаг, Халхголын саваар  16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  23-25 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх