Палеонтологи, геологийн салбараас Монголыг хасуулах 270 дугаар тогтоол

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 17
 

Б.ЭНХЗАЯА

Өөрийн хүүхдийг өрөөлийнхөөс ялгаварлаж, эрх ямбатай байлгахын тулд юу ч хийхээс буцдаггүй хойд ээжүүд байдаг даа. Манай Засгийн газар сар хүрэхгүйн өмнө яг ийм “ааш” гаргаж, нэгэн тогтоол баталчихаж. Тэр нь явж, явж дэлхийн шинжлэх ухааны салбараас Монголынхоо нэрийг хасуулах аюул дагуулж мэдэхээр байна. 

Засгийн газар өнгөрсөн сарын 23-ны өдрийн хуралдаанаар  “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай”, “Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталсны нэг нь 270 дугаар тогтоол юм. Тус тогтоолд “... Шинжлэх ухааны академийн харьяа Палеонтологи, геологийн хүрээлэнгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 63-т байрлах хавсралтад дурдсан албан конторын барилга байгууламжийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт балансаас балансад шилжүүлсүгэй” гэжээ. Энэ тогтоолд хүрээлэнгийн ажилтнууд, хамгийн гол нь дэлхийд хосгүй үнэт олдворуудыг хэрхэх талаар нэг ч үсэг дурдаагүй нь шинжлэх ухааны салбарынхны бухимдал, зэвүүцлийг хүргээд байна.

Прокурорын байгууллагад барилга шилжүүлснийг буруутгах гэсэнгүй. Засгийн газар нэг байгууллагыг харж үзэхдээ нөгөө байгууллагыг зольсон шийдвэр гаргачихаад даруй 20 хоножээ. Нийслэл, дүүрэг, аймаг бүрт прокурорын газрууд ажиллаж байхад Палеонтологи, геологийн хүрээлэн Монголд ганц. Тэгээд зогсохгүй дэлхийн палеонтологи, геологийн салбарт Монгол Улс нөлөө бүхий.

Манай улс палеонтологи, геологийн салбараар дэлхийд нэрээ таниулах эх суурь нь 100 орчим жилийн өмнөх Судар бичгийн хүрээлэнгээс тавигдсан түүхтэй. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр дэлхийд эхний 20-т жагсдаг Монгол Улс геологийн шинжлэх ухааны онолын цөөнгүй тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой обьектуудыг олноор агуулдаг. Зөвхөн манай орны хэмжээнд гэхэд Палео-Азийн, Монгол-агнуурын, палео-тетис зэрэг эртний далайн үүсэл, хувьсал болон хөгжлийн зүй тогтлыг илрүүлэх боломжтой гэж үздэг. Төв Азийн эртний шим ертөнцийн үүсэл, хөгжлийн түүхийг гэрчлэх палентологийн хосгүй олдворт газрууд оршдогоос гадна олон төрлийн хүдрийн ордоор баялаг Төв-Азийн металлогенийн бүслүүрүүд Монголоор дамжин өнгөрдөг юм байна.

Монголын геологийн судлалын гол ололтууд 1950-иад оноос эхэлж өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж, геологийн зураглал, ашигт малтмалын эрлийн ажлын шинжлэх ухааны үндэслэл болсоор байна.

Тэгвэл энэхүү ололтын үндэс суурь тавигдаж, монгол эрдэмтэд ур ухаанаа уралдуулан ажиллаж байгаа талбар болох байрыг 1975 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Палеонтологи, геологийн хүрээлэнд эзэмшүүлж байж. Түүнээс хойш газрын татвараа хуулийн дагуу төлж, үл хөдлөх хөрөнгийг ашиглаж иржээ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн нэгдүгээр сард хүрээлэнгийнхэн газраа 25 жилээр эзэмших гэрчилгээг авчээ. Хууль журмаар бол 2041 он хүртэл эзэмших эрхтэй газрыг Засгийн газар булааж авснаас өөрцгүй тогтоолыг баталжээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх