26.9 их наядаар үнэлэгдэх газрын наймааг илчлэв

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 17 ・ 8

Хотын дарга Э.Бат-Үүл, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй албаныхан өчигдөр нийслэлийн өмнөх удирдлагуудтай холбоотой газрын хууль бус наймааны талаар баримттай мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд Хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн өмнөх удирдлагууд буюу М.Энхболд, Т.Билэгт, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар Хотын даргаар ажиллах хугацаандаа 26.9 их наяд төгрөгийн газар олголт хийсэн ч хотын төсөвт сохор зоос ч ороогүй болохыг мэдэгдлээ.
 
Тэд өмнө нь энэ асуудлыг хөндөж байсан. Бүр тоо баримттай нь дэлгэж байсан билээ. Энэ баримтыг Дэлхийн банкны 2013-2015 оны хооронд хийсэн судалгааны 83 дугаар хуудсан дахь “Хотын өмнөх удирддлагуудын газар олголтоос алдсан орлогын тооцоолол” гэх хүснэгтэд дурьдсан байна. Ингээд мэдээллийг дэлгэрүүлэн хүргэе.
 
Яагаад энэ цаг үеийг сонгов гэхээр нэгдүгээрт, сүүлийн өдрүүдэд над руу болон миний гэр бүл рүү маш их дайрч давшлах, гүтгэж гүжирдэх давалгааг газраар хөлжсөн хөрөнгөлөг бүлэглэл өрнүүлж байна. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд би хувь хүнийхээ хувьд ардчиллыг зүхэгчдийн гүтгэлэг, дайралтын бай болсоор ирсэн. Намайг хүний ёсноос гадуур яаж гүтгэн гүжирдэж, доромжилсоор өнөөдрийг хүргэснийг сонгогчид сайн мэднэ. Журмын нөхрөө алсан гэх гүтгэлгийг олон жилийн турш миний нэр дээр, миний хамтран зүтгэгчид дээр дэгдээж дэвэргэж ирсэн. Сонгуулийн жил эхэлмэгц энэ улигт гүтгэлэгээ давтаж, улмаар гэр бүл, үр хүүхдийг минь  элдэв гүжирдлэгтээ ашиглаж байна. 
 
Хоёрдугаарт, энэ бүх гүтгэлэг дахин сэргэж байгаа, улам увайгүй төрхтэй болж, нийслэлийн газраас зоргоор авч, жирийн оршин суугчдын эрх ашгийг хохироон өндөр өндөр байшин барьж асан цөөн бүлэг хөрөнгөлөг хүмүүс урьдын нөлөөлөл, явцуу эрх ашгаа сэргээн тогтоохын төлөө үгсэн хуйвалдаж, санхүүжүүлж, дайралтыг гардан зохион байгуулж байгаа нь улам бүр тодорч байгаад иргэдийн анхаарлыг хандуулах гэсэн юм. Гүтгэгчид, харлуулагчид иргэдийг төөрөгдүүлэхдээ гарамгай. Тэд юуг ч харлуулж, гутааж, дайсан болгож чаддаг.
 
Тийм болохоор улаанбаатарчуудад урагшлахаас гадна ухрах ч боломж бодитоор байна. Олигархиудын мөнгөний өмнө сөгдөх, төөрөлдөх, дагаж давтах сонгогчид цөөн бус. Тийм болохоор нийслэлчүүд маань хэчнээн хүсэхгүй байгаа ч ухралт ялчих боломж байсаар байгаа юм. Хөрөнгөлөг цөөнх газрыг хууль журмын дагуу бус хуйвалдааны замаар олж авдаг байсан. Тэд мөнгөөр урхидан хүссэн газраа байшин босгож, өөрсдөө болж байвал иргэд яаж хохирох хамаагүй хэмээн сэтгэдэг байсан.
 
Ардчилсан нам, жирийн иргэддээ хэвийн амьдрах эрх, түүнийгээ шаардах  эрх чөлөөг нь олгоод зогсохгүй, хууль журамтай сайхан хотыг бүтээн босгохын үлгэр жишээг харууллаа. Чухам үүнд л хөрөнгөлөг цөөнх, олигархиуд хорсож аргаа барахдаа гүжрийн үгээр, хар хорын сэтгэлээр бархирч байна. Бид хууль журмаа мөрдсөнөөс өөр ямар ч гэм хийгээгүй” хэмээн тайлбарласан юм. Мөн үүний зэрэгцээ НИТХ-д НАН-аас нэр дэвшиж буй 45 хүн, иргэд сонгогчдоо ч сонор сэрэмжтэй, болгоомжтой байхыг сануулсан юм. 
 
Нийслэлийн 52 жилийн төсвийг салхинд хийсгэсэн хүмүүс ичих хэрэгтэй 
 
2015 онд Дэлхийн банкнаас гаргасан “Монгол улс: Улаанбаатар хотын газрын харилцаа ба менежмент” гэсэн тайланд нэлээд ноцтой баримтууд бүртгэгджээ. Энэ тайланг Дэлхийн банкны Нийгэм, хот, хөдөө, сэргээн хөгжих асуудал эрхэлсэн газраас Улаанбаатар хотын захиргаатай хамтран 2013-2015 оны хооронд хийсэн судалгаанд тулгуурласан байна. Энэ тайлангийн 83 дугаар хуудсанд хотын өмнөх удирдлагуудын газар олголтоос алдсан орлогын тооцоолол гэсэн хүснэгт байх юм. Энэ хүснэгтийг харахаар 26 их наяд 976 тэрбум 42 сая төгрөгийн газрыг хотын өмнөх удирдлагууд олгожээ.
 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 06 сар 17/

    Hydlaa byy hyz!!!

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 17/

    Hydlaa byy hyz!!!

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 17/

    Hydlaa byy hyz!!!

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 17/

    Hydlaa byy hyz!!!

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 17/

    kkk ene nam zvvdee yrih gej hulgaigaa yrisaar hamagaa ilchiljbna daa...ingelee geed ard tvmen ta nart sain bolchihno gej goridojdee..

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 17/

    чи -12-онд үүнийгээ ил гаргаад шалгуулаад хариуцлага тооцуулахгүй яагаав? - үүнийг л иргэд хүлээж бсан. гэтэл чи таг чимээгүй 4 жил суулаа. одоо юу гээд дэмийрээд бна? чиний идсэн уусан их бгаа_ ногоон уут цэцэг навч, хөл бөмбөг үзүүлэхээр ихт- г олон зуун саяар аялуулсан, орон тоог замбраагүй нэмс

    Хариулах
  • АЮУЛ / 2016 06 сар 17/

    МАШ ЗӨВ ОДОО ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД ТӨРИЙН ӨМЧИЙГ ХУЛГАЙГААР ХУВЬЧИЛСАН АСУУДЛЫГ БОСГОХ ЦАГ НЬ БОЛСОН ХЭДЭН ТЭРБУМ ДАХИН МӨНГӨНИЙ ТОО ГАРЧ ИРНЭ ДЭЭ

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 17/

    УБчуудад 800 цэцэрлэг л хэрэгтэй байгаа Гэтэл 28000 цэцэрлэг барих менгийг МАН авлигадсан юм байна Арай дэнджээ Дээр нь ургах vндэслэлгvй мод услаж ундны усыг тасалсан

    Хариулах