Түгжрэлийн шалтгаан нь амиа бодсон жолооч

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 17 ・ 1

Сая хүүхдийн баярын үеэр Тэрэлж рүү явагсад буцаж ирэхдээ бөөн түгжрэлд ороод, 4-5 цаг болж байж, зарим нь өглөө үүрээр л нэг юм гэрийн бараа харцгаажээ. Бүүр хошин хэлц хүртэл гараад амжсан байх жишээтэй. “Хөвсгөлөөс ирэгсэд-2 буюу Тэрэлжээс буцагсад” гээд зурагт хуудас хүртэл хийчихсэн байгаа юм. Тэрэлжээс ирэгсдийн замын түгжээнд орсон гол шалтгаан нь ердөө л урсгал сөрж давхисан амиа бодсон жолооч нараас болсон. Нэг их айхтар авхаалж самбаатай, хурдан түргэн явдаг хүмүүс болох гэж оролдогсдын балаг. Урсгал сөрөгсөд эсрэг урсгалын тээврийн хэрэгслүүдийн өөдөөс давхиж очсоноос болоод тухайн замыг наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болгочихсон. Уг нь хэсэгхээн хугацаанд хүлээцтэйхэн хандсан бол хэзээ ч тэгж олон цагаар түгжрэлд нам зогсохгүй, бага хурдаар явсаар байгаад асуудал шийдэгдэх байсан. Яахав, ойрын ирээдүйд хотоос орж гарах гарцуудын тоог зайлшгүй нэмэх хэрэгтэй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Санаагаар болдог бол Богд уулыг нүхлээд Төв аймгийн Зуунмод сумтай холбочихмоор. Бас нэг гарц нэмэгдэнэ. Дагаад хэт төвлөрөл ч саарна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 06 сар 17/

    Яг түгжрэл болж байгаа газраас цагдаа нар зугтаах эсвэл зүв зүгээр бгаа уулзвар дээр нээг их зохицуулалт хийж холион бантангийн хутгаж хаячихаад явчидгаа болимоор юм. Журам зөрчиж бгаа жолооч нарын зургийг хаашаа явуулах вэ, энэ баримтаар нь арга хэмжээ авч байх хэрэгтэй.

    Хариулах