Ард түмэнд таалагдаагүй татварын дарамт

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 18 ・ 1

olloo_mn_1421110339_tatwar

АН хэзээнээсээ л шоучин төрхтэй байсан. Гэхдээ мэдээж улс төрийн шоучин. Уншигчдад ойлгомжтой болгох үүднээс нэмэлт тайлбар хийхэд улс төрд олны нүдэн дээр ярьдаг, ажилласан дүр эсгэдэг, олон нийт юу хүснэ, түүгээр нь хоосон хийрхдэг, үүний тулд чуулганы танхимаас микрофон ашиглагчид тун олон. Тэр дундаа эрх баригч АН-д ийм хүн  олон бий. Ийм  богино зайн улс төр хийгсдийг  ерөнхийд нь “улс төрий шоучид” гэж нэрлэдэг. Засгийн газрын тэргүүний хэлснээр “поп” улстөрчид гэх нь ч бий.  Хамгийн харамсалтай  нь ийм шоучид  хөшигний цаана хэзээ ч олон нийтэд чиглэсэн ажил хийхийг хүсдэггүй. Гагцхүү тухайн өдрийн телевизийн эфирээр зөв мэт зүйлийг өндөр дуугаар ярьж, тухайн үзэгчээс нэмэх оноо авах нь л чухал болохоос түүнээс хойшхи  асуудал огтоос хамаагүй байдаг нь хамгийн аюултай. Олон нийт хаашаа, ямар асуудалд шуурна, тэд ч бас дагаад л намирч явдаг.

Ийм “поп” улс төрийг АН засаг барих дөрвөн жилийнхээ хугацаанд олонтоо  хийсэн. Нэг үгээр бол, тэд алхам тутамдаа ард түмнээ хуурсан. Мөрийн хөтөлбөр гэх мөрөөдлийн жагсаалтаас авахуулаад гадна дотноос босгосон их хэмжээний мөнгөөр өвөр зуураа “тансаглаад” дууссаныг хүртэл энэ удаад орхиод ганцхан асуудал дээр тогтож ярья. Энэ удаад бид татвар болон түүнтэй холбоотой эдийн засгийн үр нөлөөний талаар хөндөх болно.

Фракц, бүлэглэлүүдийнхээ эрх ашигт хүлэгдсэн АН засаг барьсан дөрвөн жилийнхээ хугацаанд хоёр Ерөнхий сайд, гурван ч өөр бүтцийн Засгийн газартай ажилласан. Ердөө энэ жишээ бол тэд хэн бэ гэдгийг бэлхнээ илтгэнэ. Өөрөөр хэлбэл, тэдэнд тогтсон бодлого, тууштай ажиллах чадвар байхгүйг энд дурдах нь илүүц биз. Тэд 1996-2000 онд дөрвөн Засгийн газрын нүүр үзэж байсан бол энэ удаад өмнөхөөсөө нэг их сайжраагүйг дээрх тоо баримт гэрчилнэ. Товчхондоо, 1996-2000 он хүртэл засаг барьснаас хойш байнга цөөнхийн байр суурин дээр байсан АН-ынхан 16 жилийн  дараа ч өөрчлөгдөөгүй байна гэсэн үг. Угтаа цаг хугацаа өнгөрөхийн хэрээр алив бүхэн хувьсан өөрчлөгдөж,  шинэчлэгддэг. Ийм ч байх учиртай. Гэтэл 20-иод  жилийн өмнөх АН-ын муу төрх өнөөдөр ч хэвээр байгаа нь харамсалтай. Олон эрх ашгийн  суурин дээр үүссэн намын зовлон энэ л дээ. Олон жилийн дараа засгийн эрх авуутаа улс орноо хөгжүүлж, хүн ардаа сайхан амьдруулах, үүний тулд хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох үндсэн үүргээ тэд умартчихсан. Үндсэндээ тэд олон жилийн дараа олдсон бялуугаа хэрхэн хуваахаа ярьж, тэмцэлдсээр дөрвөн  жилийг барж байгаа нь бодит үнэн. Тиймдээ ч УИХ-ын гишүүн бүр нь сайдын суудалд сууж үзэж, хоёр ч  Ерөнхий сайдтайгаар сонгуульт хугацаагаа дуусгаж байна.

Тэд “поп” төрхөө огт орхиогүй. Эхний Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь  засгийн эрх авсан  даруйдаа л  “Эдийн засгийг сэргээж, ард түмнийхээ амьдралыг өөд нь татна. Үгүй бол би өөрөө огцорно” гэх ухааны юм ярьж том дуугарсан.  Иргэд ч итгэлтэйгээр хүлээсэн. Гэтэл 2-3-хан жилийн дотор 17.3 хувийн өсөлттэй явсан эдийн засгийг хоёр хувь руу унагачихсан. Өнөөдөр АН-ынхан энэ үнэнийг яаж ч үгүйсгэх гээд чадахгүй.  Зам, уулзвар зассан, нийслэлд цэцэг тарьсан, хогны уут тараасан, хэдэн тэрбумаар наадамдсан гэдгээс өөр тайлбар тэдэнд үнэндээ олдохгүй. Эцсийн дүндээ тэд  “Юм хийсэн” гэж хэчнээн яриад эдийн  засаг шалдаа буусан байгаа нь л бүхний хариулт болж байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: