Ноён уулыг ухах “Сентерра Гоулд”-ыг хамгаалахын учир

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 21
 

Б.ЗАЯА

Гацууртын ордод ашигт малтмал олборлох тухай УИХ-ын зарим гишүүн, нөлөө бүхий хүмүүс зөвтгөж, байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж байсан бол  нөгөө хэсэг нь ашиглавал хүнцлээр байгаль орчин бохирдоно, түүх соёлын үнэт зүйлс устана гэсэн эцэс төгсгөлгүй маргаан саяхныг хүртэл өрнөсөн.  Энэ маргааны эхлэл “Сентерра гоулд” компанийн дөрвөн тусгай зөвшөөрлөөс үүдэлтэй.

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс Гацууртын орд дахь тус компанийн лицензүүдийг хүчингүй болгох нэхэмжлэлийг өнгөрсөн гуравдугаар сард шүүхэд гаргасан юм. Тэд “Сентерра гоулд” компанийг Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин орон нутгийн иргэдийн саналыг авсан гэх хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, бас зарим баримтыг хууль бусаар цуглуулсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй. Уг нэхэмжлэлдээ Ашигт малтмалын газрыг албан ёсоор хариуцагчаар татсан. Шаардлагатай бол Засгийн газрыг ч татах үндэслэлтэй гэж мэдэгдэж байв. Энэ тухай өмгөөлөгч Г.Батбаяр манай сонинд өгсөн ярилцлагадаа Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаантай байгаа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Бидний нэхэмжлэлийг үндэслэлтэй, маргааныг шүүхээр шийдье гэсэн шүүгчийн захирамжийг хүлээн авлаа. Гацууртын ордтой холбоотой эцэс төгсгөлгүй маргаанд Засгийн газар шүүгчийн үүргийг гүйцэтгэж шийдвэрлэсэн. Засгийн газар мөнгө төгрөгтэй эрх мэдэлтэй талд нь үйлчиллээ гэсэн хардлага олон түмний дунд бий болсон. Тиймээс энэ бүх маргааныг шүүх дээр шударгаар шийдүүлэх боломжтой. Үнэхээр байгаль орчин хордох гээд байна уу, эсвэл лицензийг хууль бусаар авсан уу, баялгаа ашиглах нь Монгол Улсад ашигтай юу, олон улсын гэрээг зөрчихгүй байна уу гэх зэргээр талууд эрх тэгш, нотлох баримттай гаргаж ирсний үндсэн дээр хуульд зааснаар мэтгэлцэх боломжтой болсон.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх