Хөлбөмбөгийн талбайн зүлгийг урж, хуулж, зарим хэсгийг нь шатаажээ

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 21 ・ 1
527-1466410079a_67
Хөвсгөл аймагт Монгол Улсад эхний гуравт орох стандартын хөлбөмбөгийн талбайг 798,3 сая төгрөгөөр Улаанбаатар хотын Дэрэн наран компани гүйцэтгэж Германы гурван одтой 600 орчим сая төгрөгийн зүлгээр зүлэгжүүлэн 2014 онд ашиглалтанд оруулсан байна.
 
Гэвч улсын комисс хүлээж аваагүй байхад хөлбөмбөгийн талбайн зүлгийг урж, хуулж, зарим хэсгийг нь шатаасан асуудал гарчээ. Ийнхүү олон сая төгрөгийн бүтээн байгуулалтыг үр дүнгүй хоосон ажил болгон хорлон сүйтгэж байгаа учраас цаашид харуул хамгаалалтыг сайжруулах шаардлагатай байгаа ажээ.
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: