Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 06 сар 21
Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дахь Таян нуурын ордыг ашиглаж байгаа “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэд гэж Монголын хуулийг үл тоомсорлон, өөрсдийнхөө халаасыг түнтийлгэж ирсэн нөхдүүд бий.
Баян Базараа гэж ил мэдэгдэх эзэнтэй энэ компанийн Таян нуурын ордын уурхайн үйл ажиллагаанд БОНХЯ-наас хяналт шалгалт хийгээд тус уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168.3 км авто замд хатуу хучилт хийгээгүйгээс, түүнчлэн уурхай, баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс бэлчээр доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, авто замын осол аваар гарах үндсэн нөхцөл бүрдсэн байна гэсэн дүгнэлт гаргасан юм. Тэгээд замын ажлын тодорхой хэсгийг дуусгах хугацаа зааж өгсөн ч, хийж дуусгалгүй зөндөө удсан. Гол нь БОНХЯ-наас хугацааг нь сунгаад найр тавьчихсан юм.
Тэгвэл хуулийг гууль болгодог тус компани замаас үүдсэн тоосжилтын асуудлаа шийдэхгүй байсны уршигаар байгаль орчин сүйдсээр байгаагийн сацуу удаа дараа осол гарч, эрдэнэт хүний амь эрсдсэн байдаг. Тодруулбал, Таян нуурын уурхайн аяжуулах V үйлдвэрийн карьерт Орхон аймгийн харьяат 24 настай эрэгтэй Э гэгч амиа алдсан байдаг. Мөн хүнд даацын машинаар тээвэрлэлт хийж явсан Алтай сумын иргэн Т замын тоос их байсны улмаас осолд орж амиа алдсан. Энэ ослын дараа мөн л хүнд даацын автомашинууд мөргөлдөж, нэг жолооч хүнд бэртсэн ч, эдгээр ослуудын талаарх мэдээллийг Алтайн Хүдэр компани хав дарсан байдаг. Уг нь автын осол гэдэг үүднээс аймгийн Замын цагдаагийн газарт бүртгэгдэх ёстой ч гадаа нь үлдчихсэн байдаг юм. Сонирхолтой нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар хүдэр тээвэрлэдэг замыг үйлдвэрлэлийн зам гэж тооцдог учраас тус зам дээр гарсан ослын улмаас хүний амь сүйдчихээд байхад замын цагдаад падлийгүй өнгөрсөн байдаг. Хэрэв Алтайн хүдэр компани Бургастай хилийн боомт хүртэлх 168.3 км авто замд хатуу хучилт хийсэн байдаг бол ийм ослууд болохгүй байх байсан биз ээ. Түүнчлэн үйлдвэрлэлийн зам гэдэгт уурхайн доторх замыг тооцох ёстой атал Алтайн хүдэр компанийн хувьд Бургастайн Боомт хүртэлх 168 км замынхаа ихэнхийг үйлдвэрлэлийн зам гэж тооцуулж чадсаны ард аймгийн Мэргэжлийн хяналтын газартай сүлбэлдсэн байж болзошгүй байдаг.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.