Б.Пүрэвжаргал: “Тариа тарьдаг хүнд газар зарах хориотой...” гэдэг аавын үг хууль болон хэрэгждэг дээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 26

Хийсэн бүтээсэн бүхнээрээ өөрийнхөө нэрийн хуудас, имижээ хийж амьдарна гэдэг юутай  сайхан. Энэ бүхний илэрхийлэл болж яваа энэ даруухан эмэгтэйг Б.Пүрэвжаргал гэдэг. Газар тариалангийн салбартай амьдралаа холбож Төв аймгийн Сүмбэр сумаар овоглож яваа тэрбээр  “Өгөөж Сүмбэр” ХХК-ийн Ерөнхий захирлын албыг хашдаг. Түүнтэй ажил амьдралынх нь талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

Газар тариалангийн салбарт зүтгэж яваа эмэгтэй олон байдаггүй ч эгэл, мөн удам дамжсан тариаланчийн охинтой уулзаж байна. Энэ жил ургац хэр ургах төлөвтэй байна?

Баярлалаа. Газар тариалангийн салбартай холбогдоод даруй 15-н жилийг үдсэн байна. Эргээд харахад их урт хугацаа мэт бодогдовч дотор нь ороод, гар бие оролцоод явахад ийм их он жилүүдийг үджээ гэж анзаарагддаггүй юм байна. Энэ жил бороо хур тэгширсэн их сайхан жил болж байна. Тэр ч үүднээсээ бид ургац арвин хураах  байх аа гэж харж байна. Энэ жилийн тухайд  манай компани 1000 га-д улаан буудай тариалсан.

 Энэ жилийн хувьд гэснээс ноднин тариаланчдын хувьд их хүнд жил байлаа. Газар тариалангийн бүс нутгаар цаг агаарын байдал болон бас бус зүйлээс шалтгаалан улс даяараа их хэмжээний алдагдалд орсон. Энэ байдал танай компанид нөлөөлсөн үү?

 Нөлөөлөлгүй яахав. Манай компани өнгөрсөн жил 1700 га-д  улаанбуудай тариалсан юм. Гэтэл таны хэлдгээр цаг агаарын байдал, зарим шалтгаанаас болоод их хэмжээний ургац алдсан тохиолдол бий, бий. Харин энэ жил бүх зүйлийг тооцоолон, алдагдалгүй ажиллахаар дор бүрнээ хичээж байна.

    15-н жил газар тариалангийн салбартай холбогджээ гэсэн, мэдээж цаашдаа ч гэсэн үргэлжлүүлэн ажиллах нь тодорхой. Анх “Өгөөж Сүмбэр” компаниа байгуулж байсан түүх их сонин байна л даа. Энэ талаар?

“Өгөөж Сүмбэр” компанийг анх ах дүү нар маань нийлж байгуулж байлаа. Бид тариаланч удамтай хүний хүүхдүүд. Аав маань, одоо бидний үйл ажиллагаагаа явуулдаг Сүмбэр сумын анхны шанг таталцаж явсан буурай бий. 2001онд анх “Өгөөж Сүмбэр” ХХК компаниа байгуулж байсан юм. Харин 2012 оноос зуун хувь өөрийн эзэмшилдээ авч гэр бүлийнхээ хүнтэй хамтран ажиллуулж явна.

 

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх