Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 06 сар 27
-ЭЕШ-ын задарсан гэх бар кодыг шалгалтын дараа тараасан гэв-

Энэ жилийн сонгуультай зэрэгцээд багагүй хэл ам дагуулж буй нэг асуудал нь ЭЕШ. Энэ сарын 15-нд эхэлж, 19-нд өндөрлөсөн шалгалттай холбоотой маргаанууд одоо ч үргэлжилсээр. Анхлан фэйсбүүк хуудсанд шалгалтын хариу задарсан хэмээн бар код тавьснаас үүдэлтэй маргааныг эцэг, эхийн болон сурагчдын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийснээр бүр ч дэвэргэсэн гэж болно.
Тус хуралд оролцож өөрийгөө "Шинэ зуун билиг" сургуулийн математикийн багш гэж танилцуулсан Х.Сайнбилэг " Багш хүний хувьд Боловсролын үнэлгээний төв маш өндөр нууцлалтай зохион байгуулдаг учраас тест задрах боломжгүй гэж хүүхдүүддээ хэлдэг байлаа. Гэтэл математикийн шалгалтын дараашавь маань над руу утсаар залгаад "багшаа хариу нь задарчихсан байна. Гадуур хүүхдүүд шалгалтаа өгч гарч ирээд бие биетэйгээ тэврэлдээд ийм амархан байсан юм уу гэж байна" гэсэн.
Тэгэхээр нотлох баримт байна уу гэхэд тестийн хариуг фэйсбүүк чатаар бар код явуулсан. Ингээд тэрний учрыг олох гээд бодож үзтэл яг таарсан.Надад ирсэн хариу нь "Б"-хувилбар байсан. Тэгээд бодлогыг бодож үзэхэд бар кодны учир тайлагдаж, хариу нь яг таарсан. "С"- хувилбарыг бодолтыг хийгээд бар кодтой нэг л зөрчсөн. "А"- хувилбар хоёр зөрсөн. Бусад нь яг таарч байгаа юм. БҮТ Монгол Улсын хэмжээнд хамгийн том шалгалтыг зохион байгуулдаг. Гэтэл дунд нь байгаа хүн хэдэн төгрөгийн хойноос олон хүний хөдөлмөрийг үгүй хийчихлээ” гэж байв.
Мөн нэрээ нууцлахыг хүссэн математикийн багш холбогдоод БҮТ-д бар код яаж задарсан болохыг хэлээд өгөөч ээ, хүүхдийн ирээдүйгээр тоглож болохгүй гэсэн гэв. Энэхүү мэдээлэл нь нийгмийг тэр аяар нь талцуулж, шалгалтын материал задарсан гэж итгэхэд хүргэсэн. Гэвч Боловсролын үнэлгээний төвийнхөн тэр даруйд нь мэдэгдэл гаргаснаар үүссэн нөхцөл байдлыг намжааж чадсан юм. Тэрхүү мэдэгдэлд “Их дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 15, 16, 18, 19-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулсан.
Эдгээр өдрүүдэд шалгалттай холбоотой буруу ташаа ойлголт төрүүлсэн, иргэдийг төөрөгдүүлсэн зарим мэдээлэл олон нийтийн дунд гарлаа. Тухайлбал, шалгалтын материал задарсан худалдаж авч байна гэсэн мэдээлэл гарсны дагуу БҮТ-өөс холбогдох цагдаагийн байгууллагатай хамтарч хяналт шалгалт хийж энэ мэдээлэл нь худал бөгөөд зарим нэг ашиг хонжоо хайгч этгээд хүүхдүүдийн сэтгэл зүйг ашиглаж амар хялбар аргаар ашиг, мөнгө олох зорилготой хууран мэхлэх, залилан хийж байсан нь тогтоогтоод холбогдох газраар шалгуулж байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.