Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 06 сар 28

-Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн MRI аппаратын засвар үйлчилгээг хариуцаж байгаа "Саммит медикал" компани зах зээлд 18 сая төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа 800.000 литр буюу нэг тонн хүрэхгүй хэмжээний гелийг 175 сая төгрөгөөр худалдан авах гэж байна-
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн MRI оношилгооны аппаратын засвар үйлчилгээний зардалд шаардлагатай 160 сая төгрөгийг төсвөөс шийдвэрлэж чадахгүй байгаагаас болоод тус эмнэлэг оношилгоогоо зогсооход хүрсэн төдийгүй Эрүүл мэнд, спортын яам уг асуудалд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах гэж байгаа талаар манай сонин өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлж байсан. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар тэр үед ажиллаж байсан С.Ламбаа уг MRI аппаратын засвар үйлчилгээг " Саммит медикад" компанид түрээсээр хариуцуулах саналыг дэмжсэн бөгөөд Гэмтэл, согог судлалын төв тус компанитай хамтран ажиллах гэрээ хийхдээ оношилгоо үйлчилгээний ашгийг тавь, тавин хувиар хуваах байдлаар шийдвэрлэх гэж байсан юм. Энэ талаарх мэдээлэл цацагдсаны дараагаас Эрүүл мэнд, спортын яам асуудалд шуурхай хандан MRI аппаратын засварын 160 сая төгрөгийг газар дээр нь шийдвэрлэж өгсөн. Тэрчлэн "Саммит медикал" компани MRI аппаратын засвар үйлчилгээг гүйцэтгэхдээ оношилгоо үйлчилгээний ашгаас хувь авахаар гэрээнд тохирсонгүй зүйлгүй гэдгээ манай сонины редакцид ирж тайлбарлаж байсан юм.
Юутай ч Гэмтэл, согог судлалын төвийн MRI аппарат яаралтай засвар үйлчилгээгээ шийдэж, хэвийн ажиллаж эхэлсэн юм. Уг аппаратын хэвийн ажиллагаанд хамгийн чухал зүйл нь хөргөлтийн систем. Харин хөргөлтийн систмеийг ажиллуулахын тул гели хэмээх шингэнийг байнга сэлбэх шаардлагатай байдаг. Уг шингэнийг гадаадаас өндөр үнээр авдаг, тэрчлэн тасралтгүй хэмжээгээр хөргөлтийн систем рүү нэмж байх ёстой гэдгийг "Саммит медикал" компанийн холбогдох албан тушаалтан бидэнд тайлбарлаж байсныг санаж байна. Засвар, үйлчилгээнд гаргаж байгаа зардлын дотор гели хэмээх бодисын үнэ хамгийн өндөр байдаг гэсэн ойлголт үлджээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.